MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ дэлхийн томоохон компаниуд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа бодит жишээнүүдийг танилцуулав. Тэрээр “Бизнесийн ногоон гарц” чуулганд оролцон илтгэл тавьсныг хүргэе.
-Бид өдөр бүр шахуу хар салхи шуурлаа, үер буулаа, хөрсний нуралт боллоо гэх мэт мэдээллийг авч байна. Дэлхийн бүх л улсын өмнө цаг уурын өөрчлөлт, дулаарал томоохон сорилт боллоо. Иймд үндэстэн дамнасан компаниуд байгальд ээлтэй технологид анхаарч, их хэмжээний хөрөнгө оруулах болсон. Эс бөгөөс байгалийн гамшгийн улмаас үүсэх хохирлын хэмжээ цаашид өсөх төлөвтэй байна.
Монголчууд бид өөрсдийгөө далайн түвшнээс дээш олон зуун метрт өргөгдсөн газар нутагтай, усанд автах аюулгүй хэмээн тайвширч болохгүй. Учир нь цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудыг жагсаахад Монгол наймдугаарт жагсжээ. Гол мөрөн ширгэж, бэлчээр доройтож байгаа нь үүний баталгаа юм.
Манай улс Парисын гэрээнд нэгдэн орж, хүлэмжийн хийгээ бууруулах үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Ирэх онд Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ын дагуу ямар ажлууд хийж хэрэгжүүлснээ НҮБ-д анх удаа тайлагнана. Тэгвэл Монгол Улсын ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн 51 хувийг хөдөө аж ахуй, 48 хувийг эрчим хүч, 0.65 хувийг аж үйлдвэрийн салбарын ААН-үүд ялгаруулж байна.
Бид өөрсдийгөө далайн түвшнээс дээш олон зуун метрт өргөгдсөн газар нутагтай, усанд автах аюулгүй хэмээн тайвширч болохгүй. Учир нь цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудыг жагсаахад Монгол наймдугаарт жагсжээ.
Төр засгийг харзнан хүлээхийн оронд бизнес эрхлэгчид санаачилгатай ажиллах шаардлага үүслээ. Дэлхий даяар ногоон санхүүжилт жилээс жилд өсөж байна. АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд нийт 40 их наяд америк долларын хөрөнгөтэй. Үүний 1/5-ийг ногоон санхүүжилтэд зарцуулжээ. Иргэд ч ухаалаг худалдан авалт хийх боллоо. Тэд байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. АНУ-д нийт хэрэглэгчийн 22 хувь нь ухаалаг хэрэглэгч байна.
Coco cola, Facebook, H&M, IKEA гэх мэт томоохон брендүүд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийднэ гэж мэдэгдэж эхлэв. RE 100 (RE-renewable energy буюу сэргээгдэх эрчим хүч) хөдөлгөөнд нэгдэх компанийн тоо өссөөр байна. Үүнтэй зэрэгцээд EV 100 буюу зөвхөн цахилгаан машинаар тээвэрлэлтэй хийх компаниудын жагсаалт ч бий. DHL гэх мэт ложистикийн компаниуд энэ уриалгад нэгдэж байна.
Яагаад эдгээр компани ногоон бизнест анхаарах болов? Дээр дурдсанчлан хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдсөний сацуу тухайн компанийн нэр хүндэд ч эерэгээр нөлөөлдөг.
Харин ямар улсууд энэ салбарт манлайлж байгааг харвал БНХАУ, Энэтхэг байна. Манай урд хөрш нэг цагт нэг хөл бөмбөгийн талбайтай тэнцэх нарны хавтан бүхий, томоохон цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж байна. Мөн 103 нүүрсний уурхайг хаана гэдгээ мэдэгдэв. Харин бусад хөгжингүй орнууд Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хойрго хандаж байна. Хэрэв дэлхийн дулааралтай одооноос эрчимтэй тэмцэхгүй бол 2050 оноос какаоны тариалалт зогсох эрсдэлтэй. Бид кофе, шоколад хэрэглэж чадахгүй болно гэж MARS, Unilever зэрэг энэ салбарын компаниуд санаа зовнин анхааруулсаар байна.
Мөн дэлхий даяар 844 сая хүн усны хомстолтой аж төрж байна. Өмнөд Африк, Энэтхэгт иргэдийнхээ өдөрт хэрэглэх усны дээд хэмжээг тогтоож эхэллээ. Иймд Кока компани Энэтхэг дэх нэг салбараа хаажээ.
Тэгвэл томоохон компаниуд хүрээлэн буй орчныг хамгаалах, сэргээх зорилгоор ямар ажлууд хийж байна вэ? Спорт хувцасны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Nike, Adidas брэндийг үйлдвэрлэгчид хуванцар хог хаягдлаар пүүз үйлдвэрлэж байна. Шинэ бүтээгдэхүүн иргэдийн талархлыг хүлээн, хэдий өндөр үнэтэй ч (200 орчим америк доллар) борлуулалт сайн байгаа аж.