АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс “Өмнөд Хятадын тэнгис ямар нэгэн улс үндэстэнд харьяалагдахгүй. АНУ өөрсдийн ашиг сонирхлын хэрэгцээнд тулгуурлан, олон улсын дүрмээр зөвшөөрсний дагуу тус тэнгист усан онгоцоо явуулж, нислэг хийх болно” гэдгийг өнөөдөр мэдэгджээ.
АНУ “Freedom of navigation” хөтөлбөрийн дагуу Өмнөд Хятадын тэнгист хэдэн удаа сургуулилт хийсэн билээ. Энэ нь Бээжингийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд үүнийг тусгаар тогтнолд заналхийлж буй үйлдэл гэж үзсэн байна.
Өмнөд Хятадын тэнгисээр жил бүр гурван их.наяд ам.долларын бараа бүтээгдэхүүнийг усан онгоцоор тээвэрлэдэг бөгөөд Бруней, Малайз, Филиппин, Вьетнам, Тайван зэрэг улсуудад ийм шаардлага тулгардаг юм.
Пенс пүрэв гарагт зүүн өмнөд Азийн орнуудын чуулга уулзалтын үеэр хэлэхдээ “Тус бүс нутагт зүүн өмнөд Азийн орнуудын дунд ноёрхол болон түрэмгийлэл байх ёсгүй" гэжээ.
Эх сурвалж: Reuters