“Иргэншилд хамтдаа” гэсэн уриатай нийгмийн нэгэн чухал сэдвийг хөндсөн нэвтрүүлэг саяхнаас үзэгчдийг хүртээл болж эхлээд байгаа билээ. "Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлагч, хөтлөгч П.Анужингийн хоёр дахь төсөл болох “Mongal Times” цуврал нэвтрүүлэг нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөн, олон нийтэд уран сайхны аргаар мэдээлэн, боловсрол олгох зорилготой аж.
Энэ удаагийн нэвтрүүлгээр Монголчууд бид эрүүл мэнддээ хэрхэн ханддаг талаарх их чухал асуудлыг хөндсөн бөгөөд нэвтрүүлгийг үзэж дуусгаад “Хүн бүрт хамгийн чухал байх ёстой эрүүл мэндийнхээ төлөө би ер нь юу хийдэг билээ?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрлөө.
Бид машинаа жилдээ нэг оношлуулаад, шаардлагатай засвар үйлчилгээг тэр дор нь хийлгэж, тос маслыг нь тогтмол солиулж, дээрээс нь юуны магад гээд даатгуулчихдаг. Гэтэл өөрийн эрүүл мэндэд үүн шиг цаг зав, мөнгө зарцуулдаггүй нь хачирхалтай.
Монгол улс маань өвчлөлийн статистик үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж явааг хараад, бид өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах боловсрол тун муу ард түмэн юм байна. Өөрсдийн одоог хүртэлх хэвшсэн энэ хайхрамжгүй байдлаа засахгүй бол дараагийн “тоо” нь би ч байж мэдэх юм гэсэн бодол төрлөө.
Уг нэвтрүүлгээр энэ мэтчилэн бид эрүүл мэнддээ анхаарах нь яагаад чухал вэ гэдэг асуудлыг хөндөж, шийдлийг нь санал болгосон авууштай санагдлаа. Та хэрвээ үзэж амжаагүй бол үзэх холбоосыг доор орууллаа.