КОЙКА MKIT сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Энэ сарын 19-ний даваа гарагт 14:00-17:00 цагт нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д хөдөлмөрийн яармагийг зохион байгуулна.
Сургалт төлбөргүй, сар бүр хоол, унааны зардал болох 220,000 төгрөгийн тэтгэлэг олгож байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, КОЙКА-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудын мэдээллийн технологийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх, ингэснээр ажлын байр бий болгох, аутсорсинг компанийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь бидний зорилго. Мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон “Фотошоп”, “Еxcel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулдаг. Энэ сард компьютерийн үндсэн хэрэглээний ангид 1,106, нарийн мэргэжлийн ангид 582 нийт 1,688 иргэн амжилттай суралцлаа. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай төгссөн 150 гаруй залуу БНСУ-аас аутсорсингийн захиалгат ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ сарын 19-ний өдөр 30 залуугийн сонгон шалгаруулалтыг “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийх юм байна.
КОЙКА-гийн (KOICA) хамтын ажиллагааны хөтөлбөр болох Монгол Улсад мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубатор төвийн төслийн хүрээнд манай төвийн нарийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд элсдэг. Тэд сард 440 мянган төгрөгийн тэтгэлэг аван дадлагажих эсвэл бизнесийн санаагаа хөгжүүлдэг байна.
Өнгөрсөн сараас эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх шинэ анги нээжээ. Энэ ангид мэдээллийн технологийн суурь мэдлэгтэй 16-аас дээш насныхан, алгоритмийн үндэс, объект хандалтын суурь мэдлэгтэй залуучууд, “Эм кэй Ай ти” (MKIT) сургалтын төвийн мэргэжлийн ангийг төгсөгчид, ажил хайж байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хамруулдаг байна. Сургалт төлбөргүй, сар бүр хоол, унааны зардал болох 220,000 төгрөгийн тэтгэлэг олгож байна. Одоогоор 20 хүн сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлж байна. Эдгээр залуус сургалтаа амжилттай дүүргэсний дараа 100 хувь ажлын байраар хангах юм.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг, Солонгосын 30 гаруй компанитай байнга хамтран ажилладаг аж. Цаашид энэ салбарт ажиллах сонирхол, мэдлэг чадвартай 400 программисттай хамтран аутсорсингийн төслүүд гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ.