Төв аймгийн ургацын баярт зориулсан Манлайн баясгалан улс аймгийн цолтой болон 64 залуу бөхийн барилдаан энэ сарын 17 буюу бямба гарагт Төв аймгийн спортын ордонд болно. Төв аймгийн Баянжаргалан, Баян сумд тус барилдааныг ивээн тэтгэн зохион байгуулж байна. Бүртгэлийг цахимаар 16-ны 12:00 цагаас 17-ны 12:00 цаг хүртэл хүлээн авна. Төв аймгийн үндэсний бөхийн холбооны нарийн бичиг Мөнгөндаваагийн Баасанцэндийн (М. Баасанцэнд) гэсэн цахим хаягаар бүртгэнэ. Холбоо барих утас 91107040
Сонирхуулахад, 2011 оны намар Төв аймгийн ургацын баяр МБӨ-нд өргөн дэлгэр хэмжээнд зохион байгуулж, тэр жилийн шинэ начин Батзоригийн Батмөнх түрүүлж, улсын начин Жанчивын Отгонбаяр үзүүрлэж байв. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн харцага Нямсүрэнгийн Шинэзориг их шөвөгт үлдэж шуугиулж байсан билээ.
О.Наранбаатар