Дөрвөн тоглолт дараалан ялалт байгуулан Плэйоффын байранд орж ирсэн Лос Анжелес Лэйкерс багт таагүй мэдээ гарсан бөгөөд тэд холбон тоглогч Ражон Рондог гэмтэлд алдлаа.
Портлэнд Трэйл Блэйзерс багтай хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед бөмбөг таслах үедээ Ражон Рондо гараа гэмтээжээ. Улмаар хагалгаанд орохоор болж 3-5 долоо хоног талбайд гарахааргүй болсон байна.
2006 онд анх лигт элсэн орж ирсэн Ражон Рондо 2008 онд Бостон Сэлтикс багт Пол Пийрс, Рэй Аллен, Кэвин Гарнэтт нартай хамт NBA аварга болж байсан түүхтэй. Өнгөрсөн улиралд Нью Орлеанс Пэликанс багт гаргасан сайн тоглолтынхоо ачаар карьераа эргүүлэн авчирсан тэрээр энэ зун Лос Анжелес Лэйкерс багтай 1 жилийн гэрээ байгуулсан билээ.
Гарааны эрхээ алдаж сэлгээнээс тоглож байгаа Ражон Рондо энэ улиралд 8.5 оноо, 6.5 оновчтой дамжуулалт, 4.0 самбараас бөмбөг авалт дунджилж 45%-тай довтолж байна.