Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.
Энэ дагуу УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох эсэх талаар хэлэлцсэн юм.
О.Баасанхүү: ЕРӨНХИЙ САЙД ПАРЛАМЕНТЫГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал тавьсан юм. Тэрбээр, "Сайдын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Өчигдөр төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд ч тэр, Ерөнхий сайд ч байхгүй байсан. Төсвийн асуудал ярьж байхад УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа, УИХ-д оруулж ирж байгаа нөхөр нь түүнийгээ яриад тайлбарлах ёстой л доо. Ерөнхий сайд ирэхгүй байна гэдэг чинь ерөөсөө төрийг бужигнуулъя, хүчгүйдүүлье, парламентын эрх мэдлийг байхгүй болгоё гэсэн хууль бус үйлдэл рүүгээ улайрчихсан юм уу гэж хэлэх гээд байна.
Хэрэв буруу гэвэл би уучлалт гуйя. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн баруун гараас уучлалт гуйя
Төсөвгүй болгочих юм бол ард түмэн цалин мөнгөгүй болж, эмх замбараагүй болно. Сайдын асуудал ярьж байхад дур зоргоороо аашилж байна. Засгийн газрыг огцрох, огцрохгүй тухай ярьж байхад би тодорхой сайдын асуудал дээр хариуцлага тооцох хуульгүй болсон, тиймээс сайдыг томилуулах болон хариуцлагын талаар ярихад Ерөнхий сайд нь орж ирэхгүй бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ямар шалтгаантай, яагаад энэ асуудалд орж ирэхгүй байгааг нь ярьмаар байгаа юм.
Шадар сайдын бүрэн эрх Ерөнхий сайдыг орлох биш. Ерөнхий сайдыг түр эзэнгүй байгаа тохиолдолд гэж хуульд бий. Түүнээс тааллаараа парламентад орж ирж, тааллаараа асуудал хэлэлцүүлж, тааллаараа шийдвэр гаргадаг юм байхгүй. Энд намын, бүлгийн хурал болоогүй, энд Монгол төрийн парламентын хурал болж байна. Тиймээс парламентыг битгий доромжлоод бай гэж хэлмээр байна. Ерөнхий сайдыг хурдан оруулж ир гэсэн горимын санал хураая. Хэрэв буруу гэвэл би уучлалт гуйя. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн баруун гараас уучлалт гуйя" гэлээ.
Д.Эрдэнэбат: ТӨСВИЙН ХОРИГ ДЭЭР Ч САЙДЫН ТОМИЛГООН ДЭЭР Ч ЕРӨНХИЙ САЙД ИРСЭНГҮЙ
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга ч Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Ингэхдээ тэрбээр, "Бид нэг зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудал хэлэлцэхэд Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь байгаагүй. Өнөөдөр Ө.Энхтүвшин дарга сууж байна.
АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Засгийн газар сантай холбоотой гишүүдийн асуудлыг ярихгүй бол дараагийн сайдын асуудлыг ярихгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр харж байхад Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр сайд нарын асуудал дээр ч тэр бүхэл бүтэн кабинетаас нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй байна. Гэмтсэн гэдэг шалтгаан биш. Би зарчмын санал гаргаж байна. Ерөнхий сайдыг чуулганд оролцтол нь сайдын томилгоог түр завсарлуулах саналтай байна.
Ө.Энхтүвшин: ЕРӨНХИЙ САЙД ЗУГТААД БАЙГАА ЮМ БИШ
Ерөнхий сайдын чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа шалтгааныг Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбарлахдаа "Ерөнхий сайд зугтаад ирэхгүй байгаа юм биш. Нуруунд нь жижигхэн гэмтэл гарсан. Тийм байж болно биз дээ. Тэрийг заавал далимдуулаад байх хэрэггүй. Төрийн ажил явдгаараа явна" гэлээ.
Ингээд Хууль зүйн байнгын хороог хуралдаж дуустал чуулган түр завсарлалаа.