Өнөөдрийн УИХ-ын чуулган Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох эсэх талаар хэлэлцэхээр эхлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганд Ерөнхий сайдыг оруулж ирэх талаар горимын санал хураах санал гаргасан. Ингээд хэрэв энэ санал нь буруу гэж үзвэл Ерөнхий сайдаас уучлалт гуйя гэв.
Үүнийхээ учрыг ийнхүү тайлбарласан юм. Тэрбээр, "Сайдын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Өчигдөр төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд ч тэр, Ерөнхий сайд ч байхгүй байсан. Төсвийн асуудал ярьж байхад УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа, УИХ-д оруулж ирж байгаа нөхөр нь түүнийгээ яриад тайлбарлах ёстой л доо. Ерөнхий сайд ирэхгүй байна гэдэг чинь ерөөсөө төрийг бужигнуулъя, хүчгүйдүүлье, парламентын эрх мэдлийг байхгүй болгоё гэсэн хууль бус үйлдэл рүүгээ улайрчихсан юм уу гэж хэлэхээр байна.
Ерөнхий сайд ирэхгүй байна гэдэг чинь ерөөсөө төрийг бужигнуулъя, хүчгүйдүүлье, парламентын эрх мэдлийг байхгүй болгоё гэсэн хууль бус үйлдэл рүүгээ улайрчихсан юм уу гэж хэлэхээр байна
Төсөвгүй болгочих юм бол ард түмэн цалин мөнгөгүй болж, эмх замбараагүй болно. Сайдын асуудал ярьж байхад дур зоргоороо аашилж байна. Засгийн газрыг огцрох, огцрохгүй тухай ярьж байхад би тодорхой сайдын асуудал дээр хариуцлага тооцох хуульгүй болсон, тиймээс сайдыг томилуулах болон хариуцлагын талаар ярихад Ерөнхий сайд нь орж ирэхгүй бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ямар шалтгаантай, яагаад энэ асуудалд орж ирэхгүй байгааг нь ярьмаар байгаа юм.
Шадар сайдын бүрэн эрх Ерөнхий сайдыг орлох биш. Ерөнхий сайдыг түр эзэнгүй байгаа тохиолдолд гэж хуульд бий. Түүнээс тааллаараа парламентад орж ирж, тааллаараа асуудал хэлэлцүүлж, тааллаараа шийдвэр гаргадаг юм байхгүй. Энд намын, бүлгийн хурал болоогүй, энд Монгол төрийн парламентын хурал болж байна. Тиймээс парламентыг битгий доромжлоод бай гэж хэлмээр байна. Ерөнхий сайдыг хурдан оруулж ир гэсэн горимын санал хураая. Хэрэв буруу гэвэл би уучлалт гуйя. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн баруун гараас уучлалт гуйя" гэлээ.