Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини улсынхаа дээд лигт ганц ч тоглож үзээгүй 18 настай тоглогчийг шигшээд дуудлаа. Италийн “Сери Б” лигийн “Брешиа” клубт 20 орчим тоглолтод оролцсон Сандро Тонали энэ 7 хоногт Италийн шигшээ багийн хамт бэлтгэл хийж байна.
Дэлхийн 4 удаагийн аваргуудын амьд домгуудын нэг Андреа Пирло мөн л “Брешиа” клубээс хөлбөмбөгийн замналаа эхлүүлж байсан. Тоналигийн хувьд түүнтэй гадаад төрх, үсний засалт, тоглолтын арга барил гээд маш олон зүйлээрээ төстэй.
Тонали багаасаа “АС Милан” клубийг дэмжиж өссөн байна. Италийн алдарт “Gazzetta dello Sport” сонины сурвалжлагчийн албан тушаалыг 20 гаруй жил хашиж яваа Жан Паоло Лаффранчи, Тоналигийн талаар ”Түүнд Пирлотой ижил төстэй зүйл их бий. Гэхдээ Пирло техникийн хувьд түүнээс илүү байсан. Тонали маш тайван. Тэр залуу тоглогч бус, яг л аль хэдийн 40 настай хөлбөмбөгчин шиг санагддаг. Гэхдээ тэр довтолгоонд илүү ихээр оролцох ёстой. Цохилтон дээрээ ажиллах хэрэгтэй” гэсэн байна.
Италийн бүх л клубүүд Тоналиг сонирхож байгаа бөгөөд Английн “Челси” түүнд 17 сая фунтийн санал бэлджээ гэх шуум ч гараад байгаа аж. Роберто Манчини дасгалжуулагчтай Италийн шигшээ баг өнөө шөнө “UEFA Nations League” тэмцээний хүрээнд Португалын багийг нутагтаа хүлээн авна. Харин 11-р сарын 20-ны өдөр Бельгийн Генк хотод АНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийх юм. Тус тоглолтод Сандро Тонали талбайд гарах магадлал өндөр байна.
А.Одбаяр