АНУ-ын Дүүргийн шүүх сэтгүүлч Жим Акастог Цагаан ордонд орохыг хориглосон нь сэтгүүлчийн эрхийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэн, Цагаан ордонд нэвтрэх эрхийг нь түр хугацаанд эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна.
АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурал хийх үеэр сэтгүүлч Жим Акоста микрофоноо цааш дамжуулалгүй цагаачдын талаарх бодлогын талаар асуулт асуусан аж. Харин Дональд Трамп асуултад хариулахаас татгалзаж, түүнийг хурцаар шүүмжилжээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа сэтгүүлч Жим Акостагийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан юм. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа Дональд Трамп хэвлэлийн хуралд оролцож байгаа сэтгүүлчдийн баримтлах шинэ дүрэм журам гаргахаа мэдэгдсэн байна.
Б.Анхтуяа