Папуа Шинэ Гвинейд анх удаа зохион байгуулагдаж байгаа APEC-ийн Гүйцэтгэх захирлуудын чуулганы үеэр, АНУ түншлэгч орнууддаа БНХАУ-аас илүү таатай нөхцөл санал болгодог гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгдсэн байна.
Харин үүнээс өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин бизнесийн салбарын олон улсын чуулганы үеэр "Улс орнууд хамтын ажиллагаа эсвэл зөрчилдөөн аль нэгийг сонгох шаардлагатай тулгараад байна" гэж мэдэгджээ. Мөн “Худалдааны дайн”-д ялагч байхгүй гэдгийг цохон тэмдэглэж, Дэлхийн худалдааны байгууллагын дэмжлэгтэйгээр дүрэм журамд суурилсан хэв журам мөрдөхийг улс орнуудад уриалжээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс "АНУ илүү таатай нөхцөл санал болгодог гэдгийг хүлээн авна уу. Бид түнш орнуудаа өрийн далайд живүүлдэггүй. Хүч хэрэглэдэггүй. Улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэдэг. АНУ нээлттэй, шударгаа хэлэлцээ хийдэг. Бид нэг талд чиглэсэн зам барихыг санал болгодоггүй. Бидэнтэй хамтарвал, бид бас хамтарна. Тэгснээр бид бүгд хамтдаа хөгжинө" гэсэн байна.
Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Хүн төрөлхтөн дахин салаа зам дээр ирээд байна. Бид аль замаар нь явах вэ. Хамтын ажиллагаа юу, зөрчилдөөн үү, нээлттэй бодлого уу, хаалттай бодлого уу. Харилцан ашигтай байдал уу, нэг нь хожоод бусад нь хождог нөхцөл байдал уу. Улс орнуудын эрх ашиг, хүн төрөлхтний ирээдүй бидний сонголтоос шалтгаална" гэж онцолжээ.
APEC-ийн чуулган бүсийн хэмжээнд хөгжлөөр хамгийн буурайд тооцогддог Папуа Шинэ Гвинейд анх удаа зохион байгуулагдаж байна. Бүсийн 21 гишүүн орны Төр, Засгийн тэргүүн нар оролцож байгаа энэхүү чуулган 17, 18-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ хүрээнд эдийн засаг, худалдааны асуудлуудыг голчлон хэлэлцэх төдийгүй БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 1976 оноос хойш анх удаа Папуа Шинэ Гвинейд айлчилж байгаа гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.
Ши Жиньпин баасан гарагт Папуа Шинэ Гвинейд Ерөнхий сайдтай уулзаж, талууд стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх талаар зөвшилцөлд хүрчээ. БНХАУ-ын Засгийн газар Папуа Шинэ Гвинейд үндэсний хэмжээний анхны зам тээврийн сүлжээ байгуулахад дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амлаад байна.
Н.Номин-Эрдэнэ