Валютын ханшийн өсөлт, түүний шалтгааны талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас тавьсан асуулгын хариултыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр өглөө.
Энэ үеэр гишүүд Сангийн сайдыг “нэхсэн” юм. Харин үүний хариуд Г.Занданшатар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь санхүүжилт хийгдсэнээр энэ оны эцсээр мөнгө хүлээн авч, валютын ханш буурч, тогтвортой болох ажлууд яг бодитой болох хэлэлцээ хийж байна. Үнэлгээ, татвар, тооцоо, авсан амлалт үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх талаар Сангийн яам, Монголбанкны ажлын хэсэг ОУВС-тай уулзалт хийж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр Засгийн газар, Монголбанкнаас олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн. Ажилгүйдлийн төвшин 6.9 хувьд хүрч буурсан. Инфляцийн зорилтот түвшин хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Эдийн засгийн орчин сайжирсан нь гадаад хөрөнгө оруулалтын урсгалын нэмэгдүүлж, гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн мэдээллийг өглөө.