"XI сарын 17-ны Бямба гарагт 17:00 цагийн байдлаар нүүрсний 7-8 машин гарсан, 80 машин боомт хоорондын зам дээр цаашаа боомтоор нэвтрэхээр хүлээж байгаа. Мөн Оюутолгойн 32 машин гарахаар хүлээж байгаа" гэсэн мэдээллийн Гашуунсухайт боомтын захиргаа өглөө.
БНХАУ-ын тал бүх машиныг бүртгэлжүүлж ухаалаг систем нэвтрүүлж байгаа гэсэн шалтгаанаар татан авалтаа эрс бууруулсан. Баасан гарагт нүүрсний 60 машин гарсан, Оюутолгойн ямар ч экспорт хийгдээгүй байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтод баасан гарагт нүүрсний тээврийн автомашины цуваа 118 км болсон талаар “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. Цувааны автомашины тоо 5500-6000 хүрсэн байна. 11 дүгээр сар гарсаар өдөрт дунджаар 550-600 автомашин боомтоор нэвтэрч байгаа нь энгийн үеийнхээс хоёр дахин буурчээ. Боомтын тээвэр удаашрахад БНХАУ-ын татан авалт, гаалийнхны программын шинэчлэлт, хяналт шалгалт сайжирсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж албаныхан мэдээллээ. Өнгөрсөн баасан гарагт “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогссон юм. БНХАУ-ын тал гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү урьдчилан мэдэгдээгүй гэнэт зогсоосон гэдгийг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ.
“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болд