Өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилготой дотны гурван найз санамсаргүй байдлаар бүтэлгүйтэж их хэмжээний мөнгөний өрөнд орно. Яаралтай өрөө төлөх шаардлага гарсан тул нэгэн чинээлэг эмэгтэйг барьцаалахаар шийднэ. Гэтэл ганц удаагийн азгүйтэл тэрбумын хэрэг болтлоо томорохыг хэн мэдэх билээ. Нөгөөтэйгүүр тэдний хэрэг маш том боломжийг бий болгохыг "Тэрбумын хэрэг" киноноос үзээрэй.
Драмын театрын авьяаслаг гурван залуугийн бүтээсэн "Тэрбумын хэрэг" инээдмийн уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт Корпорейт Конвеншн төвд нээлтээ хийлээ.
Тэд зохиолын санаагаа бодож явсаар "Single Ladies" 1,2,3 инээдмийн киноны зохиолыг бичсэн кино найруулагч жүжигчин А.Миеэгомбод хэлсэн байна. Удсан ч үгүй кино зохиол бэлэн болж "Драмын гурав" ажилдаа оржээ. Харин А.Миеэгомбо энэ удаад ч "Тэрбумын хэрэг" киногоороо алиа хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэдгээ дахин харуулсан юм.
"Царцаа Намжил" хүүхдийн жүжгийн гол дүр болон УДЭТ-ын тайзны бүтээлүүдийн олон сайхан дүрээрээ танил болсон жүжигчин Б.Золжаргал, "Аав" киноны гол дүр, "Ромео Жульетта" жүжгийн Ромеод тоглож олны талархлыг хүлээсэн УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, "Бид гурван болзоо" киноны Бороо, "Ромео Жульетта" жүжгийн Меркуцио, "Чөлөөт хос" инээдмийн жүжгийн Манбретто зэрэг дүрээрээ инээдмийн болон драмын бүтээлүүдэд чадварлаг тоглож чадахаа харуулсан СТА, жүжигчин Э.Тодгэрэл нар киноныхоо гол дүрүүдэд тогложээ.
Мөн сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдэд ховор харагдах болсон Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тэдэнд барьцаалагдсан чинээлэг нэгэн эмэгтэйн дүрд тоглосноор үзэгчдэдээ барьсан нэгэн сайхан бэлэг байлаа. Түүнчлэн Ардын жүжигчин А.Дашпэлжээ, жүжигчин Э.Баттөр, Б.Одончимэг нар мөн тус бүтээлд тоглосон байна.
Цаг гаруйн хугацаанд үргэлжлэх энэхүү хөгжилтэй киног үзсэн үзэгчид киноны туршид инээж, тун сэтгэл хангалуун байснаа ярьсан юм.