Үндэсний үйлдвэрлэгч “ЭВСЭГ” брэндийн сүлжих үйлдвэрийн өргөтгөлийн нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо. “Эвсэг” брэндийг үйлдвэрлэгч компаниуд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсынхаа хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй үндэсний үйлдвэрлэгч юм.
Үндсэн түүхий эд болох ноолуураа малчны хотноос худалдаж авахаас эхлээд ангилан ялгаж утас ээрэх, сүлжих, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах хүртэлх иж бүрэн боловсруулалт энэ үйлдвэрт явагддаг нь хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулан баялаг бүтээх төрийн бодлогод яв цав нийцэж буй билээ. Энэ удаагийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Сүлжих үйлдвэрлэлийн хүч чадлыг хоёр дахин, гүйцэтгэн боловсруулалтын хүч чадлыг 2.4 дахин нэмэгдүүлж, 300 гаруй шинэ ажлын байрыг бий болголоо.
Эвсэг брэнд сүлжих үйлдвэртээ Германы Штол, Японы “SHIMA-SEIKI“ компанийн орчин үеийн бүрэн автомат сүлжих машин, Италийн өндөр бүтээмжтэй “CONTI COMPLETT” оёх машин зэрэг 300 гаруй тоног төхөөрөмжийг суурилуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүллээ. Хөвөн зөөлөн, хөнгөн, уян налархай, дулаан хадгалах байгалийн өвөрмөц шинж чанарыг хадгалсан технологиор боловсруулсан экологийн цэвэр ноолууран бүтээгдэхүүнээр монголчуудаа хангаад зогсохгүй бүтээгдэхүүнийхээ 70 хувийг 10 гаруй оронд экспортолж байна.
Тус үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчлээд зогсохгүй ая тухтай ажиллах нөхцөлийг хангасан шинэ байраа ашиглалтад оруулжээ. Ийн амжилттай ажиллахдаа 800 гаруй ажиллагчидтай олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй охин компанийг нэгтгэсэн групп компани болтлоо цар хүрээг нэмэгдүүлсэн байна.
Хүний нөөцийн бодлогын нэг хэсэг нь ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тасралтгүй сургах, тогтвортой хүний нөөцийн сан бүрдүүлэхийг чухалчилдаг. Тиймээс жил бүр 180-200 хүнийг шинээр авч, ажлын байранд сургах, ажиллаж буй ажилтнуудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, хос мэргэжил эзэмшүүлэх асуудлыг ажлын байрны болон багш шавийн сургалтаар ур чадварыг нь дээшлүүлж ажилладгаа өргөтгөлийн нээлтийн үеэр үйлдвэрийн удирдлагууд онцолсон юм.
Мөн компанийнхаа зардлаар их, дээд сургуульд сургах, гадаадад туршлага судлуулах ажлыг зохион байгуулдаг. 2018 оны тухайд шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор программист инженерүүд, дизайнар, технологич инженерүүдийг Япон, Герман улсад давтан сургаж, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, Технологич инженерийг Япон улсад ноолууран драппийг боловсруулдаг компанид ажиллуулж туршлага судлуулсан байна.
“Эвсэг” компани нь энэ онд үйлдвэрийнхээ дэргэдэх дэлгүүрийг хоёр дахин өргөтгөж, 1500 ам.метр талбай бүхий “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ” үйлдвэрийн дэлгүүрийг нээн ажиллуулж эхэллээ. Үйлдвэрийн дэлгүүрийнхээ гадаах талбайд 150 машины зогсоол байгуулж, үйлчлүүлэгчдээ сэтгэл амар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.
Сүлжмэлийн үйлдвэрийг өргөтгөснөөр дараах ажлын байруудад ажилтан авна. Үүнд:
- Сүлжигч – 15
- Кеттельчин – 20
- Чанар шалгагч – 6
- Оёдолчин – 5
- Индүүчин – 5
- Худалдааны зөвлөх – 10 хүнийг ажилд авахаар нээлттэй ажлын байрны зар түгээж байна.
Холбоо барих:
И-мэйл- Bulgan@evsegcashmere.mn
Утас- 99228632