Шуудан, харилцаа холбооны салбарын нийт орлого оны эхний есөн сард жилийн өмнөхөөс 21.4 хувиар өсөж, 710.6 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн хүн амаас орсон орлого 440.8 тэрбум төгрөг болж, найман хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд Төрийн өмчийн шуудангийн үйл ажиллагааны орлого 11.4 тэрбум төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ. Энэ нь жилийн өмнөхөөс 25.9 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Шуудан үйлчилгээний салбар оны эхний есөн сард 1.1 сая ширхэг бичиг захидал, 541.4 мянган ширхэг илгээмж, 4.4 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ. “Монгол шуудан” ХК IPO хийснээс хойш дотоодын шуудан, хүргэлтийн систем сайжирсан гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хороо онцолж байна.
Түүнчлэн хилийн хяналтаа чангатгасны дүнд 2018 он гарснаас хойш буухиа шуудангаар хар тамхи, тэсрэх бодис зэрэг хуулиар хориотой эд зүйлс хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй ажээ.
Цахим хэрэглээ өсөж, технологийн салбар хурдацтайгаар хөгжиж байгаа нь шуудангийн салбарт сорилт болж байгааг “Монгол шуудан” ХК онцолж байна. Хэдий тийм боловч үүнийг шуудангийн салбарын хөгжлийн боломж болгон ашиглах хэрэгтэй гэж “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар хэлж байсан юм.
“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар
Сонирхуулахад, шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлтээр Монгол Улс 40.89 гэсэн үнэлгээгээр 173 улсаас 70 дугаар байрт бичигдсэн талаар Дэлхийн шуудан холбооны байгууллага мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.47 пунктээр буюу есөн байраар ахисан дүн болжээ.
Б.Ариунболд