Монгол Улсын морин хуурын чуулга Япон Улсын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлэн "Фурусато – Эх орон" тоглолтоо энэ сарын 22-ны өдрийн 18:40 цагт Улсын Филармонид хийх гэж байна.
Морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан бөгөөд энэхүү өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог нэр хүндтэй шагнал бөгөөд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог юм.
Морин хуурын чуулга нь 1992 онд анх үүсгэн байгуулагдаж, Монголын болон олон улсын мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан, өнөөг хүртэл мянгаар тоологдох уран бүтээлийг дотоод, гадаадын олон тайзнаа үзэгчид, сонсогчдын хүртээл болгожээ.
Тус чуулга нь энэ хугацаанд төрийн болон олон улсын томоохон ёслол, арга хэмжээнд Монгол Улсын урлаг соёлын томоохон төлөөлөгч, соёлын элч болж дэлхийн олон орноор айлчлан тоглосон билээ.
Морин хуурын чуулга 1997 оноос эхлэн Япон ба Монгол улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд үүнд талархан Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан юм.