“Tesla” компани БНХАУ-ын зах зээлд “Model 3” загварын автомашины захиалга авч эхэллээ. Урьдчилгаа болгон 8000 юань буюу 1153 ам.доллар төлсөн захиалагчид ирэх оны дөрөвдүгээр сард автомашинаа хүлээн авна гэж “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ. “Tesla” компани Шанхай хотын захиргаатай гэрээ хийж БНХАУ-ын зүүн хэсэгт “Gigafactory” нэртэй үйлдвэр барихаар болсон юм.
Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү үйлдвэр жилд 250 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд тус компанийн ирээдүйн орлогын гол найдвар “Model 3” болон “Model Y”-ийг тус үйлдвэрт үйлдвэрлэх ажээ. БНХАУ цахилгаан автомашины хамгийн том зах зээл болоод байгаа бөгөөд тус улсын эрх баригчид 2030 он гэхэд дотоодын авто зах зээлийн борлуулалтыг 100 хувь бүрэн цахилгаан автомашин болгох зорилготой ажиллаж байна.
М.Золбоо