-Виферон лааг Монголд 2010 оноос хэрэглэж эхэлснээс хойш ямар ч гаж нөлөө бүртгэгдээгүй-
Эрүүл мэндийн яамны Газрын дарга нар, эмнэлгийн удирдлагууд өнөөдөр үдээс өмнө "Виферон лааг томуугийн эсрэг хэрэглэх эмчилгээний заалт байхгүй. ДЭМБ-аас ч томуугийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй" хэмээн мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан "Виферон" лааг импортлогч "Энто" компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баянмөнх, өмгөөлөгч Алтангадас нар мэдээлэл өгсөн юм.
Өмгөөлөгч Алтангадас, Виферон лаа Монгол Улсын эмийн бүртгэлд 2010 онд бүртгэгдсэн. Эмийн бүртгэлд бүртгэсний дараа гаж нөлөөний судалгааг хийдэг. Эрүүл мэндийн яамны гаж нөлөөний судалгаагаар 2010 оноос хойш Виферон лаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн. Анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ шаардлагатай бүхий л материалыг бүрдүүлсэн байсан гэж маш тодорхой байр суурь илэрхийлсэн. ОХУ-д 20 жил практикт хэрэглэгдэхдээ ямар ч гаж нөлөө илрээгүйг эрдэмтэд нотолж байна.
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баянмөнх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 25 дугаар суваг телевизээр мэдэгдэл хийхдээ "Виферон лаа аюулгүй нь нотлогдоогүй нь гэдэг Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллага, эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учраас Эрүүл мэндийн даатгалаас хасах төдийгүй, Монгол Улсад хэрэглэж болохгүй" гэсэн. 11-р сарын 7-ны өдөр С1 телевизээр "Би эмчилгээнээс хасах тухай огт яриагүй" гэж байр сууринаасаа буцсан мэдэгдэл бас хийсэн.
Сайд Азийн хөгжлийн банк гэж дурдсан тул бид 11 сарын 5-нд АХБ-д бичгээр хандсан. Тус банкны суурин төлөөлөгч тухайн үед гадаадад томилолттой явсан тул журмынхаа дагуу 5 хоногийн дараа буюу 10-ны өдөр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан "АХБ ямар нэг эмийн үр дүн, гаж нөлөө, аюулгүй байдлын талаар судалгаа дүгнэлт хийгээгүй, хийдэггүй болно. Харин даатгалтай холбоотой эмийн үнийн судалгаа хийхэд санхүүжилт үзүүлсэн" гэж албан ёсоор мэдээлсэн.
Эрүүл мэндийн сайдын зөрүүтэй мэдээлэл, байр сууриас болоод хохирогч нь сайд ч биш, компани ч биш хэрэглэгч иргэд болж байна. Тиймээс иргэд биднээс мэдээлэл шаардаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Эрүүл мэндийн сайдын гаргасан нотлогдоогүй мэдээлэлд үндэслэн шүүхэд хандсан гэв.
Энэ бүтээгдэхүүн судалгааны шатанд 50 гаруй жил явж байгаад сүүлийн 20 жил эмнэлзүйн практикт хэрэглэгдэж байна. Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд болон жирэмсэн эхчүүдэд, бусад вирусийн төрлийн халдварын үед хэрэглэдэг бүтээгдэхүүн хэмээн мэдээллээ.