Төрийн өмчийн дарга Ц.Ням-Осор нь ЖДҮ-ээс өөрийн Хос Эрхэс компанид 500 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тарсан юм. Иймд тэрээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний өргөдөлд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбаатар нарыг мөн ажлаас нь чөлөөлсөн юм.
Үүний сацуу УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гэх үндэслэлээр чөлөөлөөд байна.