“BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дэмжихгүй бол хэлэлцээр хийхгүйгээр Европын Холбооноос гарна” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Парламентын гишүүдэд анхааруулсан байна. BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг батлахад Парламентын 650 гишүүний 320-ийнх нь санал хэрэгтэй байгаа ажээ.
Харин сөрөг хүчний зүгээс Тереза Мэйг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулна гэж мэдэгдсэн ч энэ талаар хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. Тереа Мэй ч мөн “Албан тушаалаасаа буулаа гэхэд BREXIT-ийн асуудалд дэмжлэг болохгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тереза Мэй “BREXIT-ийн хэлэлцээр бол зөвхөн надад хамааралтай зүйл биш. Энэ бол Их Британийн ард иргэд, үндэсний эрх ашигт хамаатай зүйл. Сөрөг хүчний удирдагч Жереми Корбин ямар ч тохиолдолд хэлэлцээрийг батлахын эсрэг саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн. Жереми Корбин хэлэлцээрийн төсөлтэй бүхэлд нь танилцаагүй.
Хэлэлцээрт юу багтаасныг мэдэхгүй хэрнэ үүний эсрэг санал өгнө гэж хэлж байгаа. Яагаад, яагаад гэвэл тэр улс төрөөр тоглож байна. Энэ бол улс төр биш үндэсний эрх ашиг” гэж мэдэгдлээ.
Харин Сөрөг хүчний удирдагч Жереми Корбин “Бид хэлэлцээрийн төслийн эсрэг санал өгөх болно. Энэ хэлэлцээр улс орны эрх ашгийг хамгаална гэдэгт бид итгэхгүй байна. Засгийн газар энэ асуудлыг Европын Холбоотой даруйхан дахин хэлэлцэх хэрэгтэй.
500 хуудастай хэлэлцээрийн төсөлд тодорхой бус маш олон зүйл байна. Байгаль орчныг хамгаалах баталгаа хаана байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах уу. Ажилчдын эрхийг хамгаалах уу” хэмээн онцолсон байна.
Үүнээс гадна "Их Британийг Европын Холбооноос гарах шилжилтийн хугацаа 2020 онд дуусах байсныг сунгаж, 2022 он болгож магадгүй" гэж BREXIT-ийн асуудал хариуцсан Европын Холбооны төлөөлөгч Мишель Барнье мэдэгдлээ.
Энэ хугацаанд Их Британи, Европын Холбооны худалдааны харилцааг хэлэлцэж, оновчтой тодорхойлох боломжтой гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ. Их Британи, Европын Холбоо BREXIT-ийн хэлэлцээрт 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж, батлах товтой байна.
С.Өлзийбуян