Үндэсний төлбөрийн системийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. 2017 оны тавдугаар сард Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Хуулиар Үндэсний төлбөрийн системийн зөвлөл ажиллана гэсэн зохицуулалттай. Энэ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөлийн анхны хурал өнөөдөр болсон юм.
Анхдугаар хуралдаанаар зөвлөлийн дүрэм, төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж байгаа бодлого зоицуулалт ба хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаар танилцуулж, хэлэлцүүлэх юм.
Цахим мөнгө хэрэглээнд хэвшиж байна
Үндэсний төлбөрийн системийн хуулийн дагуу зөвхөн банкууд оролцож байсан төлбөрийн системд Монголбанкнаас зөвшөөрөл авсан Финтек компани болон банк бус санхүүгийн байгууллага оролцох эрх зүйн орчин бүрдсэн тул үүнтэй уялдуулж холбогдох дүрэм, журмыг шинэчилсэн байна.
Хуралдаанд Монголбанк, банкууд, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, төлбөр тооцоонд оролцдог банк бус санхүүгийн байгууллагууд, үнэт цаасны төлбөр тооцооны төв зэрэг байгууллагууд оролцлоо.
Мобифинанс ББСБ Монгол Улсын мөнгөн тэмдэгт- төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох Candy “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ өнгөрсөн есдүгээр сард авсан. Тэгвэл дараагийн цахим мөнгө гаргах хүсэлтийг зөвшөөрсөн эсэх, цахим мөнгө гаргах хүсэлтэд ямар шаардлага тавьдаг талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулахад,
-Шинэ хуулийн хүрээнд цахим мөнгө гаргах боломж нээгдсэн. Хуульд ямар нөхцөлийг хангасан мөнгийг цахим мөнгө гэх талаар нарийн зохицуулалт бий. Энэ хүрээнд анхны зөвшөөрөл авсан нь Мобифинанс ББСБ-ийн Candy. Үүнтэй адил хэрэгслүүд олон байдаг бөгөөд цахим мөнгө болгох талаар Монголбанкинд хандаж байна. Яг өнөөдрийн байдлаар дараагийн цахим мөнгөний талаар шийдвэр гараагүй байна.
Цахим мөнгө болж байгаа хэрэгсэл төгрөгтэй 1:1 байна. Баталгаатай байх ёстой
Candy-ийг хүмүүс хэрэглээд сурчихсан. Мобикомын бонус нь яагаад төлбөрийн системд хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдэг нь чухал. Candy-тэй хүн үүнийгээ төгрөг болгож болно эргээд төгрөгийг мөн Candy болгож болно гэдгээрээ эхний гүйлгээ хийгдэнэ. Худалдаа, үйлчилгээний цэгүүд зөвшөөрч байна уу гэдэг бас чухал. Тухайлбал 100 төгрөгийн барааг 100 Candy-гээр авах боломж байна уу гэдэг нь чухал. Цахим мөнгө хэрэглээнд хэвшиж байна.
Шаардлага гэвэл цахим мөнгө болж байгаа хэрэгсэл төгрөгтэй 1:1 байна. Баталгаатай байх ёстой. Тухайлбал, нэг Candy нэг төгрөгтэй тэнцэнэ гэхээр 100 сая Candy нь 100 сая төгрөг бэлэн мөнгөөр баталгаатай байх ёстой. Хэрэв энэ мөнгийг банк гаргавал тэр баталгааны данс нь Монголбанкин дээр байна. Хэрэв банк бус санхүүгийн байгууллага гаргавал арилжааны банкинд баталгааны данс нь байх ёстой. Хамгийн гол шаардлага нь энэ. Цахим мөнгө төлбөр тооцооны хэрэгсэл болж чадахгүй, хаагдах тохиолдолд хөрөнгө оруулсан, харилцагч нь хохирох ёсгүй гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.