Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон Засгийн газрын харьяаны албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
Тодруулбал,
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,
- УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,
- Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар ажлаа өгөөд байна.
Засгийн газрыг огцруулах эсэх асуудал өнгөрсөн долоо хоногоос эрчээ авсан. Ерөнхий сайдыг ЖДҮХС-тай нэр холбогдсон Засгийн газрын гишүүд болон, албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барина гэдгээ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдсэн. Тэрбээр 16.00 цагийн үед УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар орсон. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хариуцлагатай холбоотой шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хугацаа маргааш дуусах юм.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбаатар, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гэх үндэслэлээр чөлөөлөөд байна.