БСШУСЯ-ны сайд асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор А.Цанжидаас Ерөнхийлөгчийн засаглал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
Ерөнхийлөгч болсон хүний өөрийнх нь зан ааш, ажлын арга барил, хувийн сонирхол гээд олон зүйлээс шалтгаалах учраас манайд бол тохиромжгүй
-Засаглалын тогтолцоог өөрчлөх, тэр дундаа Ерөнхийлөгчийн засаглал байж болох юм ч гэж ярих боллоо. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн засаглалын талаар яриад, тийм байх ёстой гээд байгаа улсуудад нэг буруу ойлголт байна. Тэр нь юу гэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор парламент алга болох юм шиг бодоод байгаа юм. Тийм биш шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч парламент ажилладгаараа ажиллаад хуулиа батлаад явна. Нэгдүгээрт үүнийг их зөв ойлгох ёстой.
Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол Ерөнхийлөгч болсон хүний өөрийнх нь зан ааш, ажлын арга барил, хувийн сонирхол гээд олон зүйлээс шалтгаалах учраас манайд бол тохиромжгүй л гэж хувьдаа боддог.
Ер нь бол дэлхий дахинд ч гэсэн буурай, чадал муутай улсуудад бодлогоо тулган хүлээлгэдэг, эдийн засгийн олон улсын янз бүрийн байгууллагууд бий. Ийм тохиолдолд улсаас гарч байгаа шийдвэр нэг хүнээс бус олон хүнээс гарч байх нь зүйтэй. Жишээ нь, Оюу толгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах уу гэдэг асуудал дээр парламент тэр байтугай ард түмэн хүртэл оролцож байвал арай жинтэй байна. Гэтэл нэг хүн тэдэнтэй харьцаж, гол шийдвэрийг гаргана гэвэл аюултай байж болзошгүй нөхцөл өнөөгийн дэлхий дахинд үүссэн байгаа гэж би боддог юм.
Үндсэн хууль, улс төрд болохгүй байгаа зүйлийн нэлээн хэсэг нь манай хүмүүсийн соёл, эрдэм мэдлэг, ноён нуруунаас болж байна
-Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь мөн эсэх талаар ч ярьж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт бол үндэстний зөвшилцлийн асуудал. Тиймээс олонх болсон нам хийж байгаа учраас цөөнх эсэргүүцэх ёстой гэсэн байр сууриас хандахгүйгээр аль аль талаасаа оролцоод бүтээлчээр өөрчлөх юм бол аль ч үед өөрчилж болно. Тэгэхгүй маргаан, тэмцээний журмаар өөрчилнө гэвэл болохгүй асуудал. Хоёрдугаарт Үндсэн хууль, улс төрд болохгүй байгаа зүйлийн нэлээн хэсэг нь манай хүмүүсийн соёл, эрдэм мэдлэг, ноён нуруунаас болж байгаа учраас Үндсэн хууль өөрчилснөөр бүх юм өөрчлөгдөнө гэж хэлэхэд хэцүү.
-Сонгуулийн ямар тогтолцоо манайд тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Манайд мажоритар тогтолцоо зөв гэж боддог. Одоо төрийн эрх мэдэл ард түмний талд байна гэж хэлж байгаа боловч үндсэндээ нэг намын удирдах зөвлөл, намын даргын гарт байгаад байна. Жагсаалтаар сонгогддог болчихвол ерөнхийдөө явцуу, олигарх бүлэг багтчихаад намын бүлэг, ард түмнээсээ тасраад нэг их олигтой юм болохгүй гэж бодож байна. Одоо ч гэсэн намууд адил боллоо гэж яриад байгаа учраас бөөнд нь сонгох хэцүү, хүн хүний нүүрийг харж сонгох нь арай илүү гэдэг нь амьдрал дээр харагдаад байна.