Дор нийтэлсэн зургууд таагүй санагдаж магадгүй тул хүсвэл доош гүйлгэж үзэхгүй байхыг зөвлөж байна.
Иргэдээс “хятадууд бохир заваан орчинд мах боловсруулж Хятад руу экспортолж байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иржээ.
Гомдлын дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 175-р тоот тогтоолын дагуу мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хадгалалтын эрүүл ахуйн байдлыг шалгах гэнэтийн шалгалт явуулах удирдамж гаргалаа.
Тус удирдамжийн дагуу НИТХ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч, Цагдаагийн газар, холбогдох бусад албаны хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажлын хэсэгт хуваагдан Эмээлт, Тахилт, Орбит, Налайх зэрэг газруудад байрлах мах боловсруулах үйлдвэрээр өчигдөр шалгалт хийлээ.
10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бидний хамт явсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн дөрвөн үйлдвэрээр орсон ч хоёр нь ажиллахгүй байлаа. Эхний үйлдвэр "Бийлэг" ХХК-ийн байранд очиход гаднаа шулчихсан ясаа овоолчихсон байсан ч дотроо ямар үйл ажиллагаа явуулаагүй байв.
Ингээд тус дүүргийн 20-р хороо, Хүнсчдийн гудамж Орбитын мах боловсруулах үйлдвэрт очсон юм.
Гаднаа төмөр хашаатай, харуул хамгаалалттай энэ газрын хамгаалагчид үйлдвэрийг шалгах удирдамжаа үзүүлээд дотогш орлоо. Хашаандаа хэд хэдэн томоохон байгууламжуудтай, тэдгээрийг хувь байгууллагуудад түрээслүүлдэг гэв. Үйлдвэрийн дарга Г.Ганболд гэж хүний утсыг авч тодруулахад “Манай компани санхүүгийн байдлаас болоод үйлдвэрлэлээ явуулахгүй байгаа. Бид байраа Хятадын хөрөнгө оруулалттай “Тансаг мах” компанид түрээслүүлдэг” гэв.
Байцаагч нар үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцаж байгаа хүнтэй уулзъя гэхэд ээлжийн ахлагч, үйлдвэрийн дарга эсвэл хүнсний технологич гээд үйлдвэрийг удирдан явуулж буй албан тушаалтан байхгүй, мэдээлэл өгөх хүнгүй байв.
Хайрцагны шошгыг харахад “Sheep stewardship” гэсэн англи, хятад бичигтэй, мөн үйлдвэрлэгч “Trust trade” гэсэн бичигтэй байлаа.
Махны үйлдвэр рүү дотогш ороход үүдэн хэсэгт хэсэг залуус махаа ууталж, вакуумдаад хайрцаглаж байв. Ажилчид нь тусгай хувцас хэрэглэлгүй, зарим нь гадуур хувцастайгаа махаа шулах нь шулж, чанах нь чанаж, савлах нь савлаж байв.

Харин зүүн талын 7 дугаарын зоорь руу ороход өмхий үнэр хамар сэтлэх шиг боллоо.
Харин зүүн талын 7 дугаарын зоорь руу ороход өмхий үнэр хамар сэтлэх шиг боллоо. Зооринд хонины ногоорч өмхийрсөн гулуузнуудыг овоолсон байв. Заримыг нь шулаад нэг буланд овоолсон байгаа харагдана.
Ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй, огиудас хүрэм бохир заваан орчин харагдана. Зооринд нэг хятад иргэн ажиллаж байлаа. Тухайн орчиндоо хэдийнэ дассан мэт үнэрт огт ажрахгүй байв.
Нэг залуугаас “Махнууд чинь бүгд муудчихсан юм биш үү? гэхэд “Хөргүүр нь ажиллахгүй байгаа” гэлээ.
Мах шулдаг зааланд устай том савнуудад зарим махаа хийчихсэн байгаа харагдана. Газар гялгар уут болон модон дээр махаа овоолсон байв. Заримыг нь газар хаячихсан байлаа. Бас нэг зааланд шулсан махаа чанах бөгөөд тэндээс гарсныг нь ийнхүү үүдэндээ ууталж багладаг юм байна.
Дотор нь байсан малын эмчид “Та яагаад ийм хариуцлагагүй байна вэ? Өмхийрсөн мах байгааг харахгүй байгаа юм уу?” гэхэд “Бид сайн мэдэхгүй. Өөр газар түрээсэлдэг юм” гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Мөнхдэлгэр “Эндээс олон хүн хордож, хүний амь нас хохирвол яах вэ? Дотооддоо ажилчид нь махнаас авч идвэл яах вэ? Махнууд нь үнэр орчихсон, шалаар нэг хаячихсан. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Дээр нь удирдлага байхгүй” гээд үйлдвэрлэлийг зогсоох шаардлага тавилаа.