Казахстаны гаргасан 1.05 тэрбум еврогийн бонд хөрөнгө оруулагчдын дунд асар их эрэлттэй байна. Хөрөнгө оруулагчид Казахстаны банк санхүүгийн салбарын дутагдлыг анхаарахын оронд өр зээл бага, гадаад валютын асар их нөөцтэйг нь чухалчилж байна.
Еврогоор нэрлэсэн үнэт цаас гаргасан нь эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт томоохон наймаа өрнүүлж буй Казахстаны “Хувьчлалын төлөвлөгөөнд түлхэц өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тус улсын Сангийн дэд сайд Руслан Бекетаев Financial Times-д тайлбарлав. Шинэ бондыг хөрөнгө оруулагчид идэвхтэй дэмжиж байна.
Таван жилийн хугацаатай, 525 сая еврогийн бондыг 1.55 хувийн, 10 жилийн хугацаатай мөн хэмжээний бондыг 2.375 хувийн өгөөжтэйгээр тооцон арилжиж байгааг дэд сайд нэмж онцлов.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан уг бондын үнэ бусад улсын Засгийн газрын ижил төрлийн үнэт цаасныхаас харьцангуй илүү байгаа.
Казахстан нь Moody’s, S&P Global-ын хөрөнгө оруулалтын зэрэглэлд хамгийн доогуур ангилалд, Fitch Ratings-ийнхэд ганц шат дээгүүр явдаг.
“Макро суурь дэвсгэр сайтай наймаа. Еврогийн үнэт цаас Казахстанд хямд туслаа” хэмээн Aberdeen Standard Invesments-ийн хөгжиж буй зах зээл хариуцсан захирал Бретт Димен ярьж байна.
Казахстаны төрийн салбар, гадаад тайлан тэнцэл сайн, өр зээл бага, гадаад валютын нөөц их боловч банкны салбар нь эмзэг, засаглалынх нь үзүүлэлт муу, газрын тосноос хэт хамааралтай зэрэг бүтцийн дутагдалтайг шинжээч нар анхааруулдаг.
Казахстаны хувьд гол эрсдэл нь “Ерөнхийлөгч Назарбаевын засаглалыг уламжлуулах төлөвлөгөө, ОХУ-д тавьсан АНУ-ын хориг цаашид чангарахаас хамааралтай шууд бус сөрөг нөлөө” хэмээн Fidelity International-ын хөгжиж буй зах зээлийн өрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Пол Грир тайлбарлав.
Тэрбээр тус улсын эдийн засаг умард хөршөөсөө хэт хамааралтай хэмээн үзэж байлаа.
Казахстаны 10 жилийн хугацаат бондын 11 хувь хэдийн зарагдсаныг дэд сайд дурдсан. Еврогоор нэрлэсэн үнэт цаасыг хоёр дахь зах зээл дээр борлуулж байгаа нь цаашид гаргах бусад төрлийн бондод олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад нэмэртэйг тэрбээр тайлбарласан юм.
Үнэт цаастай холбоотой маргааныг өрнөдийн хууль зүй, санхүүгийн шүүхээр шийдвэрлэнэ.
Уран үйлдвэрлэгч “Казатомпром”-ын хувьцааг нийтэд анх нээлттэй арилжих ажиллагаа энэ сард, газрын тос, шатдаг хийн “КазМунайГаз” компанийн IPO-г ирэх жил гаргах зэргээр хувьчлал хуваарийн дагуу хэрэгжинэ хэмээн дэд сайд мэдэгдлээ.
Хувьчлагдаж буй компаниуд Лондон, Астанагийн биржид давхар бүртгэлтэй байх юм.