ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛУУДАД МАШИНАА ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖТОЙ
Цахилгаан автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос дэлгэрч эхэлсэн ба 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний 90 хувийг эзлэх судалгаа гарсан байна.
Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй үйлдвэрлэх зорилт тавьж байна. Үүнээс гадна, Их Британи болон Франц улс ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд буй.
Монгол Улсын хувьд цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар манай улсад 100 орчим цахилгаан машин бүртгэлтэй байна.
Тиймээс цахилгаан машины хэрэглээг нэмэхийн тулд цэнэглэгч станц байршуулахаар ажиллаж эхэллээ.
Энэ онд багтаж “Глобал моторс” ХХК 21 байршилд, “Номин ойл” ХХК 18 байршилд цэнэглэгч станц байршуулахаар нийслэлийн захиргаатай гэрээ байгуулсан аж. “Тус компаниуд өөрсдийн хөрөнгөөр энэ онд багтааж хийнэ” хэмээн нийслэлийн Байгаль орчны газрын орчны бохирдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан ярьсан юм.
Монгол Улсад хамгийн анх “Глобал моторс” компани цэнэглэгч станц байршуулжээ. Тус компани энэ оны гуравдугаар сард “Глобал” олон улсын дунд сургуулийн хажууд цэнэглэгч станц суурилуулж өөрсдийн машиныг цэнэглэж эхэлсэн бөгөөд иргэд ч их үйлчлүүлэх болов.
• Энэ онд багтаж “Глобал моторс” ХХК 21 байршилд, “Номин ойл” ХХК 18 байршилд цэнэглэгч станц байршуулна.
• Цэнэглэгч станцаар үйлчлүүлж байгаа хүмүүс 50 мянган төгрөгөөр карт авна.
• Бензин хэрэглэхгүй, дугаар харгалзахгүй, зам ашигласны төлбөр төлөхгүй хамгийн хэмнэлттэй хэрэглээ.
Мөн энэ оны наймдугаар сар хүртэл тэд иргэдийн машиныг үнэгүй цэнэглэж байсан боловч цахилгааны төлбөр өндөр гарах болсон тул төлбөртэй болгожээ. Тус компанийн цэнэглэгч станц 20 квт-аар цэнэглэдэг бол өдгөө нийслэлд суурилуулах нь 60 квтын хүчин чадалтай аж. “Эхний ээлжинд Сүхбаатарын талбай, 120-ын “Жетро”, хорооллын “Смарт” төв, “Саппоро” гэсэн дөрвөн байршилд цэнэглэгч станц байршуулна.
Бид цэнэглэгчүүдийг шалгаж байгаа, удахгүй байршуулж эхэлнэ” хэмээн “Глобал моторс” ХХК-ийн менежер Б.Очирхүү хэллээ. Мөн цэнэглэгч станцуудыг төлбөртэй зогсоолуудад байршуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ба хараа хяналт сайтай газрыг сонгожээ. Биднийг “Глобал” олон улсын дунд сургуульд очиход гурван жолооч машинаа цэнэглэж байв.
Тэднээс хэр удаан цэнэглэж, хэдий хэр явдаг болон төлбөрийн талаар асуухад “Гэрт 220 вольтоор зургаан цаг цэнэглэдэг. Зун 120, өвөл 60 км явдаг юм.
Энд 380 вольтоор цэнэглэдэг болохоор ердөө нэг цаг зарцуулдаг.
Нэг квт нь 200 төгрөг. Гэртээ цэнэглэснээс 100 төгрөгөөр л илүү. Дүүртэл нь цэнэглэхэд нийт 1500 гаруй төгрөг гардаг” хэмээн жолооч М.Ариунболд ярьсан юм. Цэнэглэгч станцаар үйлчлүүлж байгаа хүмүүс 50 мянган төгрөгөөр карт авч, дууссан тохиолдолд сунгадаг байна.
“Шатахуун үнэд орж байгаа энэ үед бензин хэрэглэхгүй, дугаар харгалзахгүй, зам ашигласны төлбөр төлөхгүй хамгийн хэмнэлттэй хэрэглээ. Өвлийн хүйтэнд асахгүй гэх асуудалгүй” хэмээн жолооч нар ам сайтай байлаа. Харин нэг сул тал нь агаар сэлгэхээр 100 км явах байлаа гэхэд 50 хувь болж буурдаг гэнэ.
Мөн түргэн цэнэглэгчээр 80 хувиас илүү цэнэглэхээр батарей нь нурах эрсдэл байдаг ба ер нь зуны улиралд хамгийн тохиромжтой аж. Цахилгаан машины хэрэглээ нэмэгдвэл шатахуун түгээх станцууд шиг олон цэнэглэгч станц суурилуулах боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.