Өвлийн улиралд зориулсан замын нөхөөс үйлдвэрлэгч “Битумина сэнтрал азиа” ХХК-ийн үйлдвэр цагт 10 тонн "Bitufix" хүйтэн асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай.
Бүтээгдэхүүний түүхий эдийн 95 хувийг дотоодоос авч байгаа учир импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2-3 дахин хямд байдаг аж. Тус компани цаашид авто замын заадас нөхөөсний бүтээгдэхүүн, цагаан зураас зэрэг тэмдэг тэмдэглэгээний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэхээр зорьж байгаа юм байна.
Орон нутгийн авто зам засвар арчилгаа ТӨХК-иудтай хамтарч ажиллаж байгаа “Битумина сэнтрал азиа” компани Гашуунсухайт боомтын нүүрсний тээврийн авто замд бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ
“Битумина сэнтрал азиа” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал П.Цолмон
“Резин эдлэл” ХХК үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм, уул уурхай өргөн хэрэгцээний 100 гаруй нэр төрлийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэр дундаа олдоц ховор, цөөн тоогоор хэрэглэгддэг, импортоор авахад зардал хугацаа их шаарддаг резинэн хийц үйлдвэрлэхийг зорьдог гэдгээ мэдээлсэн.
Жилд 25-30 тонн pезинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани бүх төрлийн автомашины гарны втулк, лапны резин зэрэг машины эд анги үйлдвэрлэж байгаагаа аж. Энэ төрлийн үйлдвэрлэл дотоодод өндөр түвшинд хараахан хөгжөөгүй байгаа ч цаашдаа резиний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах зорилготой байгаагаа компанийн Гүйцэтгэх захирал Д.Баяраа онцоллоо.
“Резин эдлэл” ХХК-ийн захирал Д.Баяраа
Үүнээс гадна, “Пластик центр” ХХК жилд 143 тонн хаягдал гялгар уут дахин боловсруулж 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа жилд 1000 гаруй траншейний таг үйлдвэрлэж байна. Мөн бохирын септик танк, кольцо, шилэн кабелийн тэмдэгтийн шон зэргийг үйлдвэрлэж байгаагаа мэдээллээ.
“Пластик центр” компани энэ онд 350 тонн гялгар уут дахин боловсруулахаар төлөвлөжээ. Байгаль экологид хор нөлөө ихтэй гялгар уутыг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортын бүтээгдэхүүнийг оруулахуйц сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь компанийн гол зорилго гэдгийг онцолсон юм.
Б.Цацралт