Ирэх онд Монгол-Америкийн бизнесийн харилцаанд АмЧам Монгол голлох үүрэг гүйцэтгэнэ
Монгол, Америкийн бизнесийн харилцаанд ирэх онд онцлог үйл явдлууд өрнөнө. Монголын ноос ноолуурын экспортыг АНУ-д дэмжих “Гуравдагч орны худалдааг дэмжих хууль”-ийн төсөл эрчтэй урагшилж байгаа.
Мөн Ерөнхий сайд тус улсад айлчлахдаа Мянганы сорилтын сантай байгуулсан Усан хангамжийн төсөл хэрэгжиж эхлэх аж. Эдгээр төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход Монгол дахь Америкийн худалдааны танхимын оролцоо чухалд тооцогдож байна.
Тийм ч учраас өнгөрсөн баасан гарагт болсон “АмЧам Монгол” ТББ-ын жилийн тайлангийн үйл ажиллагаанд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микллар оролцсон юм. Тэрбээр “Бид хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийг нээлттэй, ил тод, эрх зүйт хэм хэмжээнд нийцүүлэн хөгжүүлэх засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжихийг эрмэлздэг.
Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний 350 сая ам.долларын санхүүжилт нь эдгээр зорилтыг бодит болгож буй нэг тод жишээ. Бидний хамтын эрхэм зорилго бол Монгол улсыг АНУ-ын гадаад бодлогын чухал түнш болгоход оршиж байгаа юм.
Энэхүү зорилгод хүрэхэд бидэнд хувийн хэвшлийн оролцоо, мөн Америкийн бизнесийн нийтлэг үнэт зүйлс болох ил тод байдал, хээл хахуультай тэмцэх хүчин зүтгэл, компанийн нийгмийн хариуцлага хэрэгтэй юм. “АмЧам Монгол” болон бизнес эрхлэгчид мөн адил энэ зорилгод хүрэх гол түлхүүр байх юм” хэмээв.
АНУ-ын Элчин сайдын яамны чухал түншид тооцогдож буй тус байгууллагыг удирдах хүмүүс ч анхаарал татаж байна. ТУЗ-ийн дарга Стив Поттер ажлаа хүлээлгэн өгч, түүний албыг “Тэнгэр Даатгал” компанийн гүйцэтгэх захирал Ойбек Халилов залгамжлахаар боллоо. АмЧам-д одоогоор 50 гаруй байгууллага гишүүнчлэлтэй бөгөөд Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд энэ тоо огцом нэмэгдэх төлөвтэй.
Харин түүнээс урьтаж Валютын зохицуулалтын хуулийн зарим заалтыг өөрчлөх болон Монгол улс, АНУ-ын банк хоорондын харилцааг бий болгох зэрэг ажлыг амжуулж байж хөрөнгө оруулалтыг нэмэхээр болж байна.
О.АДЪЯА: АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХЫН ТУЛД ХОЁР УЛСЫН БАНКУУД ШУУД ХАРИЛЦДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
Монгол дахь Америкийн худалдааны танхимын (АмЧам) гүйцэтгэх захирал О.Адъяагаас ирэх онд Монгол-Америкийн бизнесийн түншлэл хийгээд энэ онд манай орны бизнесийн орчин ямар байсан талаар тодруулж ярилцлаа.
-Өнөө жилийн бизнесийн нөхцөл байдлыг танай байгууллагын гишүүд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Манай гишүүд дүгнэхдээ эсрэг тэсрэг байдлаар харж байна. Эерэг тал нь Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр макро түвшинд сайн үзүүлэлтүүд гарсан гэж үзэж байгаа. Ялангуяа, төсвийн сахилга бат сайжирсан нь бизнесийн орчинд сайнаар нөлөөлж байна гэж дүгнэсэн.
Сөрөг тал нь төрийн бодлого бизнесийг дэмжихэд төдийлэн анхаарахгүй байна уу даа гэж харж байгаа. Ялангуяа татварын багц хуулиудад ашигт малтмалын лиценз шилжүүлэлтийн татварыг бууруулах, Валютын зохицуулалтын хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх заалтууд орж байгааг өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гишүүдийн зүгээс хэлж байна.
-Танай байгууллагын тэргүүлэх чиглэлд АНУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, Монголын бизнесийг Америкийнхтай холбох гэж тодорхойлсон байсан. Энэ чиглэлээр энэ жил ямар ажлууд хийв?
-Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр ажилладаг компаниудыг Монголд урьж авчирсан. Энэ хүрээнд дээрх чиглэлийн бизнес эрхлэгч америкчууд Монголын холбогдох төрийн байгууллагынхантай уулзаж, бизнесийн орчныг судалсан.
Манай улсын энэ төрлийн бизнес эрхлэгчид ч тэдэнтэй хамтран ажиллах боломжийг үүсгэсэн уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлэх том айлчлалууд боллоо. АНУ-ын Конгрессийн гишүүд манай оронд ирсэн, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж Мянганы сорилын сантай 350 сая ам.долларын гэрээг байгуулсан гээд чухал үйл явлууд өрнөлөө.
Мөн Ерөнхий сайд хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан нь манай байгууллагын 2019 онд хийх гол ажлуудыг тодорхой болгосон. Бидний зүгээс АНУ-тай хийж байгаа энэ түншлэлийг ажил хэрэг болгохын тулд ирэх онд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана.
-АНУ-ын конгресс Гуравдагч орны бараа бүтээгдэхүүнийг тарифгүй нэвтрүүлэх хуулийг хэлэлцэх гэж байна. Харин АмЧам-д ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн гишүүнчлэл нэмэгдэж байгаа юу?
-Манайд гишүүнчлэлтэй ноолуур, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нэлээд бий. АНУ-д гуравдагч орны бараа бүтээгдэхүүнийг тарифгүй нэвтрүүлэх хууль батлагдчихвал энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь АмЧамд нэгдэх байх. Нөгөө талаас АНУ-ын олон бизнес эрхлэгчид манай оронд салбараа нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэх байх.
-Америкчуудын хөрөнгө оруулалтай Улаанбаатарын Усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл манай бизнесийнхэнд ямар боломжууд нээж байгаа вэ?
-Мянганы сорилтын сангийн 350 сая ам долларын хөрөнгө оруулалттай усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл манай бизнес эрхлэгчдэд олон боломж нээж байгаа. Бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөтөлбөрөөс эхлээд олон ажилд нь манай бизнесийнхэн оролцох бүрэн боломжтой. Бид ч ирэх оноос гишүүн компаниудаа төсөлтэй холбоход анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.
ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ДАГАСАН ОЛОН БОЛОМЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД НЭЭГДЭНЭ
-Ам.доллартай харьцах төгрөгийн ханш сулраад байна. Валютаар гүйлгээ хийдэг танай гишүүдэд валютын ханшийн дарамт хэр хүндрэл үүсгэж байна вэ?
-Гадаад худалдаа эрхэлж буй компаниудад валютын ханшийн өсөлт маш их сөрөг нөлөө үзүүлсэн. Валюттай холбоотой хоёр ч зохицуулалтыг хийлээ. Манай бизнес эрхлэгчид АНУ-тай худалдаа хийхэд тус улсын банктай шууд харилцдаг арилжааны банк Монголд байдаггүй. Заавал хоёр хөрш юм уу Канадаар дамжуулж валютын гүйлгээ хийж байна.
Үүнийг зохицуулахын тулд бид Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна Валютын зохицуулалтын хууль гадаадаас хөрөнгө оруулалт, валютын урсгал татахад хүндрэл үүсгэж байна.
Тус хуульд валютын гадагшлах урсгалыг хаах заалт орж байгаа нь АНУ-аас манай орж ирэх хөрөнгө оруулалтыг үргээж байна. Тиймээс АмЧам-ын зүгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд санал тавьж хуулийн тэр заалтыг өөрчлөхөөр ажиллаж байна.