Төв аймгийн ургацын баярт зориулсан “Манлайн баясгалан” улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Төв аймгийн Зуунмод хотноо боллоо.
Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Б.Бат-Өлзий нараар магнайлуулсан /улсын арслан хоёр, улсын харцага хоёр, улсын начин найм, аймгийн арслан 10, аймгийн заан гурав, аймгийн харцага долоо, аймгийн начин ес, сумын заан 23/ хүчит 64 бөх зодоглов.
Бэлтгэл сургуулиа чамбайруулж “эргэн ирээд” буй залуу арслан Энхтөгсийн Оюунболд гурвын даваанд Төв аймгийн арслан П.Эрхэмжаргалыг, дөрвийн даваанд Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаярыг тун ч төвөггүй давсан бол их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзийг мушгиад, үзүүрт улсын арслан П.Бүрэнтөгсийг давхар тохоод давснаар ээлжит түрүүгээ хүртлээ.
Энэ янзаараа Хэнтийн залуу арслан нэг нутгийн их аваргын ид үе шиг унахыг умартах бололтой.
Барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
У.а П.БҮРЭНТӨГС–а.а Б.Хашбат
У.а Э.ОЮУНБОЛД–а.а П.Эрхэмжаргал
У.х Н.Батзаяа–а.х.а Э.УУГАНБАЯР
У.х Б.БАТ-ӨЛЗИЙ–у.н Д.Амарсайхан
У.ө.и.н Ч.Батчулуун–у.н Г.ГАНЖАД
У.н Ц.Одбаяр–у.н Б.ЧИМЭДВАНДАН
У.н Д.Анар–а.а Д.АЗЗАЯА
У.н Б.СЕРИК–у.н Б.Даваа-Очир
Дөрвийн даваа
П.БҮРЭНТӨГС–Д.Аззаяа
Э.ОЮУНБОЛД–Э.Ууганбаяр
Б.БАТ-ӨЛЗИЙ–Г.Ганжад
Б.Чимэдвандан–Б.СЕРИК
Тавын даваа
П.БҮРЭНТӨГС–Б.Серик
Э.ОЮУНБОЛД–Б.Бат-Өлзий
Зургаагийн даваа
П.Бүрэнтөгс–Э.ОЮУНБОЛД