Уулын цанын Дэлхийн цомын тэмцээний улирлын эхний уралдаан Финлянд улсад боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд слалом ангилалын нээлтийн тэмцээн болсон байна. Хэдий 10-р сард Австрийн Солденд Дэлхийн цомын нээлтийн тэмцээн болох байсан ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хойшлоод байсан билээ.
Энэ жил нээлтийн уралдааны эрэгтэйчүүдийн төрөл хамгийн их сонирхол татаж байлаа. Учир нь энэ төрлийн ихэнх шилдэг тамирчид Финляндын Левид очоод байсан юм. Тэмцээний тэргүүн байрыг Австрийн нэрт тамирчин Марсель Хиршер эзэлсэн байна. Олимпийн хошой, Дэлхийн аваргын 6 алтан медалийн эзэн тэрбээр нийлбэр 1 минут 51.04 секундын амжилтыг үзүүлж, улирлын эхний ялалтаа авсан байна.
Харин дараагийн байранд Норвегийн тамирчин Дэлхийн аварга Хэнрик Кристофферсен, Олимпийн аварга Шведийн Андре Мирер нар орсон байна. Дэлхийн цомын тэмцээний дараагийн гараа 11-р сарын 24-ны өдөр Канадын Лейк Луйд болно.
Г.Баярмөнх