Засгийн газраас хөдөө аж ахуйн түүхий эдийг үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого барьж байна. Ноолуурын салбарт ямар зохицуулалт хийж байгаа талаар ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сард батлуулсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш шуурхай ажиллаж, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийт 188 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон.
“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд нийт 5.9 сая ширхэг цамц үйлдвэрлэдэг болох том төлөвлөгөөтэй. Жишээлбэл, “Эвсэг” брэндийн үйлдвэр жилд 530 мянган ширхэг цамц үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Мөн Говь, Гоёо-гийн үйлдвэрүүд байна. Монгол Улс дэлхийд ноолуурын нийлүүлэлтийн 50 орчим хувийг хангадаг. Ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд хязгаарлагдмал хүрээнд үйлдвэрлэдэг ч дэлхий нийтийн сонирхол татдаг тансаг бүтээгдэхүүн.
Монгол Улс стратегийн бүтээгдэхүүнээрээ өөрийн улсад өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон хүнийг ажлын байраар хангах, илүү их ашиг авч үлдэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
-Монгол ноолуурын чанар дэлхийд ямар түвшинд үнэлэгддэг вэ?
-Монгол ноолуур чанараараа дэлхийд өрсөлдөх чадвартай. Гэхдээ малын үүлдэрлэг, угсаалаг байдлыг чанаржуулж байж, чанараа хадгалж, дэлхийн зах зээл дэх байр сууриа баталгаажуулна. Мал сүргийн удмын сангийн бодлого алдагдсанаас ноолуурын чанар муудах тал руу орсон тал бий. Тиймээс бид богино хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авч ноолуурын чанараа хадгалж үлдэх шаардлага тулгарсан. Ингэж байж зах зээлээ хадгалж үлдэх ёстой юм.
Монголын ноос, ноолуурын холбоо “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд “Монголын хаан ширхэгт” гэж брэндийг хөгжүүлэхээр яамтай гэрээнд гарын зурсан. Маш нарийн ширхэгт ноолуурыг ялгаж, онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Малчны хотон дахь хамгийн нарийн ноолуурлаг ямааг ялгаж, дээд зэргийн ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж, Өвөрмонгол, БНХАУ-тай ноолуурын зах зээлд өрсөлдөх юм.
-Хөнгөлөлттэй зээлийг ноолуурын үйлдвэрүүдэд ямар нөхцөлөөр олгож байна вэ?
-Ноолуур хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээлийг нэг нэг жилээр олгож байна. Манай үйлдвэрүүд өндөр хариуцлагатай ажилладаг учир зээлээ хугацаанд нь төлж байгаа. Хөгжлийн банктай ярилцаад, нэг жилийн хугацаатай зээлийг хугацаанд нь төлж, санхүүгийн сахилга батыг харгалзан дараагийн жилүүдэд нь хөнгөлөлттэй зээл олгох чиглэлээр явна.
Үйлдвэрүүд маань эхний зээлийн нөхцөлийг хангалттай сайн биелүүлсэн учир одоо дараагийн шатны зээл олгохоор ярилцаж байна. Зээл улсад эргээд татвар болоод орж ирдэг учир үндэсний үйлдвэрүүдэд зээлийг харамгүй өгөх ёстой гэж бодож байна гэв.