Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш энэ жилд 65 хувиар, өнгөрсөн долоо хоногт 22 хувиар унав. Өчигдрийн байдлаар биржүүд дээр дунджаар 4,860 ам.доллароор нэг биткойн арилжаалагдаж байсан нь жил гаруйн хугацаан дахь хамгийн доод үнэ болоод байна.
Биткойн өнгөрсөн жилийн 11-р сарын сүүл гэхэд 10,000 ам.доллар хүрч улмаар сар гаруйн дотор буюу Зул сарын өмнөхөн бараг 20,000 ам.доллар хүрээд байсан билээ.
Өчигдөр болсон биткойны уналт бусад криптовалютуудад ч гэсэн нөлөөлөв. Жишээлбэл Этэриум (Eterium) 13 хувиар унасан бол Риппэл (XRP) таван хувиар унажээ. Ийнхүү их хэмжээний уналт криптовалютын зах зээлийг нийт 40 тэрбум ам.доллароор багасгаж нийт үнэлгээг 172 тэрбум ам.долларт хүргэв.
Салбарын зарим судлаачид 6,000 болон 5,000 ам.доллар дээр хүчтэй суппорт буюу ханш эдгээр үнэ дээр тогтоно гэж байсан ч биткойн энэхүү хоёр суппортыг сэтэлсэн юм. Томоохон биржүүдийн нэг болох eToro-ын аналист Мати Грийнспаны үзэж байгаагаар дараагийн хүчтэй суппорт 3,500 ам.доллар дээр байгаа аж.
Эх сурвалж: cnbc.com