“Apple”-ийн хувьцааны ханш өнгөрсөн сарын гурванд түүхэн дээд түвшиндээ хүрч өссөнөөс хойш эргэн 20 орчим хувиар унаж, уналтын мөчлөгт шилжихэд ойртоод байна.
Үүнээс өмнө “Apple” компани зарим ханган нийлүүлэгчдэд өгөх “iPhone”-ийн эд ангийн захиалгынхаа тоог бууруулж байгаа гэж мэдээлж байв. Түүнчлэн тус компани энэ сарын эхээр санхүүгийн тайлангаа танилцуулахдаа “Борлуулалтын өсөлт төдийлөн нэмэгдээгүй, мөн улирал тутамд ухаалаг гар утасныхаа борлуулалтын тоо ширхгийг мэдээлэхгүй байх” шийдвэрээ танилцуулсан юм.
Ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт саарч байгаа энэ үед “Apple” компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх, дижитал хөгжим, кино болон бусад үйлчилгээнийхээ бизнест анхаарах замаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч дээрх стратегиуд “Apple” компанийн хувьд харьцангуй шинэ, өмнө нь туршиж байгаагүй тул эрсдэл дагуулна гэж шинжээчид онцолж байна.
Энэхүү мэдээллийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш дахин унажээ.
Н.Номин-Эрдэнэ