“Пума Империал” зочид буудалд “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт эхэллээ.
Монголын байгаль орчны иргэний зөвлөл, People in need ТББ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ-ын ЭСЯ-наас хамтран энэ уулзалтыг зохион байгуулжээ. "Амьсгалах эрх" төслийг ЕХ-ноос санхүүжүүлдэг бөгөөд хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Ирэх онд дуусах энэ төсөл нь ТББ-уудыг чадавхжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх юм байна.
Агаарын бохирдлын талаарх бүх мэдээллийг нэг дор нэгтгэсэн цахим хуудас нээх төслийг АНУ-ын ЭСЯ-наас дэмжин санхүүжүүлсэн талаар тус ЭСЯ-ны байгаль орчин, шинжлэх ухааны асуудал хариуцсан төлөөлөгч мэдээлсэн юм.
Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга үг хэлэв. Тэрээр өчигдөр нээлт нь болсон, цахим үйлчилгээний шинэ портал сайтыг дурдав. Энэхүү портал сайтаар дамжуулан иргэд худаг гаргах зөвшөөрөл авах зэрэг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас үзүүлдэг олон үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ.
Энэ уулзалтад орон нутгийн төлөөлөл мөн оролцож, хөдөөд агаарын бохирдол ямар байгааг танилцуулах аж.
Доктор н.Цацрал: Агаарын бохирдлын сацуу ус, хөрсний гэх мэт орчны бохирдол нийслэлийн томоохон асуудал болсон. Хотын захиргаанаас гадна иргэдийн оролцоо хангалттай сайн байж энэ асуудлыг шийдвэрлэж чадна.