Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид, бөхчүүд БНСУ-д зохиогдох “Ширым бөхийн их аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн”-д оролцохоор тус улсыг зорилоо.
Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох тамирчдыг “Хангай” холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр ахалж байгаа бөгөөд улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, улсын начин Д.Тамир, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан А.Отгонбаатар, Г.Ганбаатар, Э.Сумьяабат нарын бөхчүүд багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Өмнөд Солонгосын үндэсний бөхийн их аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 19-26-нд үргэлжлэх бөгөөд манай бөхчүүд тэмцээний дараа хамтарсан бэлтгэлд хамрагдах юм байна.
Т.Түмэндэмбэрэл