Гурван жилийн өмнө Йемен улсад иргэний дайн эхэлснээс хойш тав хүртэлх насны 85 мянга гаруй хүүхэд тэжээлийн хомсдол, өлсгөлөнгийн улмаас амиа алдсан тухай Хүүхдийн сангаас мэдээлжээ.
Тодруулбал 2015 оны дөрөвдүгээр сараас 2018 оны аравдугаар сар хүртэл тав хүртэлх насны 84,701 хүүхэд дээрх шалтгааны улмаас амиа алдсан байна.
Йемен улсын хямрал гурван жилийн өмнө тус улсын стратегийн чухал ач холбогдолтой хот болох Ходейдад эхэлсэн. АНУ-ын дэмжлэг бүхий Саудын Арабын холбоо болон Ираны хуситы босогчдын хооронд мөргөлдөөн үүсээд байгаа юм.
Тус мөргөлдөөний улмаас 10 мянга орчим хүн амиа алдсан бөгөөд 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд байгаа тухай НҮБ мэдээлжээ. Түүнчлэн 2018 онд дахин 400 мянган хүүхэд тэжээлийн хомсдолд орох магадлалтай байгаа юм.
Йемен дэх хүүхдийн сангийн захирал Тамер Киролос хэлэхдээ “Тэжээлийн дутагдлын улмаас нас барж буй хүүхдүүдийн эрхтнүүдийн үйл ажиллагаа нь аажмаар удааширч, эцэст нь зогсдог. Тэдний дархлааны систем сул тул халдварт өртөмтгий байдаг. Эцэг, эхчүүд юу ч хийж чадалгүй хүүхдээ нас барахыг нүдээр үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN