2018-2019 оны улирлын эхний дөрвөн тоглолтод оролцсоны дараа гэмтэл авсан Кэвин Лаавын талбайд гарах хугацаа хойшилж, 2018 он гартал талбайд гарахгүй байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Өнгөрсөн зун багтайгаа гэрээний сунгалт хийж, дөрвөн жилийн 120 сая долларын гэрээ үзэглэсэн Кэвин Лаавын хувьд хараахан багтаа тус болж чадаагүй байна. Түүнийг энэ улиралд эхний дөрвөн тоглолтод оролцоход Кливлэнд бүгдэд нь хожигдсон бөгөөд одоогоор Кливлэнд Кавалиэрс 2-13 гэсэн амжилтаар Дорнод бүсийн хамгийн сүүлийн буюу 15-р байранд бичигдэж байна.
2017-2018 оны улиралд Кэвин Лаав улирлын 82 тоглолтын 59-т нь оролцсон билээ. Анх 2008 онд лигт хөл тавьсан Кэвин Лаав тухайн улиралдаа 81 тоглолтод оролцсон бөгөөд түүнээс хойш улиралд 80 тоглолтод оролцож чадаагүй байна.
Тэрээр энэ улиралд 19.0 оноо, 13.5 самбар дунджилж, карьерын хамгийн бага буюу 32.3%-тай довтолж байна.