ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, эрдэмтэд хуруу шилний хурга, тугал гарган авдаг байна. Энэ инновациараа тэд СТӨ-ний Уран зургийн галерейд болж буй “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнд оролцож байна.
Тэд үзэсгэлэнд 20 гаруй хуруу шилний хурга авчирсан бөгөөд микроскопоор харуулж байна гэлээ.
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор П.Эрдэнэтогтохоос тодрууллаа.
-Үзэсгэлэнд танилцуулж байгаа инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулахгүй юу?
-Хуруу шилний хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг хуруу шилний хурга, тугал манай сургууль гаргаж авдаг. Энэ ажлыг хийснээр маш богино хугацаанд нэг малаас олон хөврөл авах боломжтой юм.
Хуруу шилэнд бий болсон үр хөврөлөө энэ саванд хийгээд хөлдөөчихдөг. 10 жил, 20 жилийн дараа ч гаргаж ирээд суулгаад байх боломжтой. Долоо хоногт 50-100 хөврөл үйлдвэрлэх боломжтой.
-Яг бойжиж байгаа хурга бий юу?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард манай сургуульд анхны ихэр хурга гарчихсан, сургуулийн хашаанд явж байна. Манай оюутнууд хичээл, судалгаандаа зориулж ажиглаж байгаа юм. Анх удаа Монголд хуруу шилний хурга бойжиж байна.