Малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр “Хадлан тэжээл-2018” болзолт уралдаан зарлажээ. ХХААХҮЯ аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг дүгнэсэн байна.
Уралдаанд аймгаас “Хөвсгөл” аймаг, Сэлэнгэ аймгийн “Орхон туул” сум, Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн баг”, Малчдын бүлгээс Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн “Улаан-Адаргана” малчдын бүлэг, Фермерээс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг “Баянцагаан хайрхан” ХХК тус тус шалгарчээ.
Шалгарсан аймаг, сум, баг, малчдын бүлэг, фермер хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл зэргийг сайн хангасан байна.
Аймгуудын Засаг дарга нарт сумдын түвшинд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн дутууг нөхөн бүрдүүлэх, мал мах бэлтгэлийг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих талаар чиглэл өгч буй Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг танилцуулж байна.