Монголын орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлж буй ҮУИТ-ын дэргэдэх Эрхэмсэг бүжгийн хамтлаг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны 19:00 цагт “Корпорейт конвеншн” төвийн тайзнаа өөрсдийн бие даасан “ХУВЬСАХУЙ” тоглолтоо бүжгийн урлаг сонирхогч, үзэгч олондоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Бүжиг дэглээчдийн ур ухаан, хөгжмийн зохиолчдын аялгуу хэмнэлд өөрсдийн ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан нэгэн үдшийн түүхийг бичилцэх болно.
Хувьсахуй тоглолтын хөтөлбөрт өөрсдийн өвөрмөц онцлогийг шингээсэн дэлхийн улс үндэстний болон орчин үеийн бүжгийн урсгалыг үзүүлэхээс гадна, тоглолтонд урилгаар дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн, дуучин СТА Ц.Түмэнжаргал, Жазз дуучин Наагий, ҮУИТ-ын эрэгтэй бүжигчид оролцох болно.
Тэд зөвхөн тоглолт хийгээд зогсохгүй цаашдаа тив дэлхийн улс орнуудад Монгол орныхоо нүүдэлчдийн агуу их соёл түүхээ бүжгийн урлагаар дамжуулан сурталчлан таниулахаар зорилго болгон ажиллаж байна.
Эрхэмсэг бүжгийн хамтлаг нь Монголын Бүжгийн урлагт өөрсдийн авьяас, ур чадвараа зориулан уран бүтээлээ туурвин ажилласаар долоон жилийн хугацааг өнгөрүүлжээ. Тус хамтлаг нь мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн долоон гишүүнтэй охидын бүжгийн хамтлаг юм.
Эрхэмсэг хамтлаг нь 2015 онд “Жазз модерн ”, 2016 онд “Эрхэмсэг үдэш ”, 2017 онд “Эрхэмсэг үдэш 2” тоглолтуудыг тус тус зохион байгуулсан.
Мөн дээрх тоглолтуудаас гадна Эрхэмсэг хамтлаг нь олон улсын урлаг соёлын арга хэмжээнд болон Монгол Улсад болж буй олон нийтийн урлагийн нийгэмд хандсан бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож бүжгийн урлагийг сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулсаар явна.
Тасалбарын үнэ: 30.000₮, 50,000₮, 80,000₮
Тоглолтын тасалбарыг: www.ticket.mn, Үнэгүй хүргэлт: 1900-1800, 1900-1617 худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 89020088, 99151300, 89031333, 99026929