Энэ сарын 25-нд Улаанбаатарт +4 градус дулаан байх бол маргааш нь буюу ирэх долоо хоногийн даваа гарагт -12 градус болж хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээнд дурджээ.
Харин бусад нутгаар ямар байхыг дараах мэдээллээс харна уу.
Энэ сарын 25-ны ням гарагт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-ны даваа гарагт төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ гэжээ.