Урт хугацаанд өсөлтийн хөтлөгч байсан технологийн салбарт худалдааны дайны улмаас айдас үүслээ. Эл явдал Apple болон хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцааг өргөнөөр худалдахад хүргэж, АНУ-ын хувьцааны зах зээлийг доош чангаалаа. Технологи зонхилдог Nasdaq Composite индекс гурван хувь унасан бол зах зээлийг S&P 500 1.5 хувиар доошлов.
Хөрөнгө оруулагчид АПЕК-ын уулзалтын үеэр АНУ, Хятадын зөрчил хурцадсан болон худалдааны дайнд юуны түрүүн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид өртөж болзошгүй байгаагаар арилжааны дээрх 2020 он төлөвийг тайлбарлажээ. Түүнчлэн эл өөрчлөлтөд Аpple-ын шинэ iPhone-ы борлуулалт тааруу, Facebook-ын дуулианы улмаас технологийн салбарын зохицуулалтыг чангатгах төлөв зэрэг нь түлхэц өглөө.
Өдрийн арилжааны төгсгөлд FAANG хэмээх бүлэгт багтдаг Facebook, Apple, Amazon, Netflix, Google компаниудын хувьцаа уналтын талбар руу гулсаж, оргил үеэсээ 20 хувь уруудсан байна.
Data Trek фирмийн захирал Николас Колас “Худалдааны зөрчил зах зээлд цочрол өгсөн бөгөөд үүнд автсан хүмүүс эрсдэлтэй элементээс зугтах хөдөлгөөн ажиглагддаг. Дээр нь технологийн салбарт өөрт нь асуудал бий. Технологийн бизнесийн загварын талаар хэлэлцүүлэг өнгөрсөн сард хурцаар өрнөж, өөрчлөгдлөө” хэмээн өгүүлэв.
Хөрөнгө оруулагчид Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын хооронд АПЕК дээр үүссэн маргаанд сэтгэл түгшиж байна.
Үүнийг дагаад их 20-ийн уулзалт дээр хоёр тал тохиролцоонд хүрэх байх гэсэн найдвар хөсөрдлөө.
Уол Стрит сэтгүүлд есдүгээр сард гаргасан iPhone-ы гурван шинэ загварын захиалга буурч, үйлдвэрлэлийг танасан талаар мэдээ нийтлэгдсэний дараа Apple-ын хувьцаа дөрвөн хувиар унажээ.
Сар хүрэхгүй хугацааны өмнө тус компанийн ханган нийлүүлэгчид орлого багассан тухай мэдээлсэн нь шинэ хэрэгслүүдийн борлуулалтад эргэлзээ төрүүлсэн. Capital Innovations сангийн хөрөнгө оруулалтын захирал Майкл Aндервилл “Сөрөг нөхцөл байдал Apple-ын нийлүүлэгчдэд туслаа” гэсэн юм.
Жишээ нь, iPhone-ы дэлгэцийн нүүр таних 3D мэдрэгч үйлдвэрлэдэг Lumentum компани орлого буурах төлөвөө зарласны дараа хувьцаа нь таван хувиар доошилжээ.
Түүнчлэн Nvidia өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдынхаа урмыг хугалж, криптовалютын хөөс хагарсан явдал график чипийн худалдааг саатууллаа хэмээн мэдээлсэн. Эдний хувьцаа даваа гарагт 12 хувиар унасан юм. Мөн өдөр Amazon, Facebook, Twitter компаниуд хувьцааныхаа үнийн 5.1, 5.7, 5.0 хувийг тус тус алдсан байна.