Маргааш Төрийн ордонд "ЖДҮ-г жинхэнэ эздэд нь хүргэе" хэлэлцүүлгийг хийхээр болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар мэдээллээ.
ЖДҮХС-тай холбоотой дуулиан олны анхааралд ороод байгаа энэ үед зээл жинхэнэ эздэдээ хүрэхэд юу саад болж байгаа, ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүдийг урьж лекц уншуулах, бизнес эрхлэгчдийн төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг олгох юм байна.
ЖДҮХСан нь бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бөгөөд улс төртэй холбогдон цаашид хэрэгжихгүй болох вий гэсэн болгоомжлол байна.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох Архангай аймгаас ирсэн иргэн хавар тус аймгийн 300 ажлын байр бий болгох 45 төсөл нийт 800 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас хүссэн бөгөөд хэн нь ч авч чадаагүй гэдгийг хэлж байна.
Хэлэлцүүлэгт 21 аймгаас төлөөлөл ирж буй бөгөөд тэд санг нээлттэй шилэн данстай болгохыг хүсч байна. Зээл хүсээд авч чадаагүй 21 аймгийн 150 орчим бизнес эрхлэгч хэлэлцүүлэгт оролцох бөгөөд 8 жил зээл авч чадаагүй иргэд ч байгаа аж. Ганц удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад өнгөрөх бус цаашид хууль эрхзүйн орчинг таатай болгохоор ажиллах юм байна.