УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Нямбаатар нар хамтран мэдээлэл хийж байна. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг хуулийн дагуу ажиллах ёстой гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг гардуулахад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан. Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа явдал. Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа учраас УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно" гэсэн юм.
Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан бөгөөд тэд УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл тэд чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал бойкот зарлаж байна гэдгийг Ж.Батзандан хэллээ.
60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуул гэсний төлөө М.Энхболд Засгийн газрыг унагах гэж байна. Бүлэглэл, төрт ёс тусдаа байх ёстой гэж үзсэн учраас бид бойкот зарлаж байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн онцлов.
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 10.00 цагаас эхлэх байсан бөгөөд одоо хүртэл эхлээгүй байна.