БНХАУ-ын нийслэл Бээжин хот 22 сая оршин суугчаа зан төлөв, хандлагаар нь шүүж журам биелүүлсэн бол урамшуулдаг, зөрчсөн бол торгож шийтгэдэг системийг 2020 оны төгсгөлөөс хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Тодорхой хугацаанд туршигдаад байгаа энэхүү системд цаашид 1.3 тэрбум иргэнээ бүгдийг нь хамруулах төлөвлөгөөг БНХАУ-ын эрх баригчид боловсруулаад байгаа ажээ. Нийслэл Бээжин хоттой зэрэгцээд 10 гаруй хотод дээрх системийн туршилт хийж байгаагийн нэг нь Ханжоу юм. Тухайлбал, Ханжоу хотод сайн дурын ажилд оролцох, цусаа хандивлах зэрэг тохиолдолд тухайн иргэний мэдээллийн санд нэмэлт урамшуулал оноо орох бол замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгууль оноох журам үйлчилж байна. Системийн туршилтын хугацаанд буюу энэ оны тавдугаар сар хүртэл БНХАУ-д нислэгийн 11 сая, хурдны галт тэрэгний дөрвөн сая эрхийг хаасан гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо мэдээллээ.
Үүнээс гадна “Wechat”, “Alipay” зэрэг аппликэйшнууд нь хятад иргэдийн өдөр тутмын байнгын хэрэглээ болоод байна. Эдгээрт гар утасны дугаараа бүртгүүлдэг, харин гар утасны дугаар авахдаа иргэний үнэмлэхийн дугаараа бүртгүүлдэг учир иргэдийн мэдээллийг цуглуулахад илүү хялбар болсон гэдгийг албаныхан онцолж байна.
Нийгмийн итгэлцлийн систем нь холбогдох байгууллагуудын цуглуулсан иргэдийн дата сан дээр суурилж явна гэдгийг БНХАУ-ын албаныхан онцоллоо. Энэхүү системийн эцсийн хувилбар бүрэн боловсруулагдаагүй байгаа юм байна.
М.Золбоо