Данийн банкны “шүгэл үлээгчийн” гэрчилснээр Danske-гийн мөнгө угаах дуулианд холбогдолтой 150 тэрбум ам.доллар Deutsche банкаар дамжсан байна.
Danske-д захирлаар ажиллаж байсан Ховард Уилкинсон Данийн парламентад өгсөн мэдүүлэгтээ 2007-2015 онд 230 тэрбум орчим ам.доллар бүхий сэжигтэй мөнгө тус банкны Эстон дахь салбараар дамжсаны дотор 150 тэрбум нь АНУ дахь Европын банкаар шилжсэн болохыг хэлсэн боловч банкны нэрийг хэлээгүй аж.
Гэвч Danske-гийн баримтаас үзэхэд тэр нь 2015 он хүртэл шилжүүлэг хариуцдаг байсан Deutsche юм.
Ийм баримт илэрсэн явдал нь Оросын их хэмжээний мөнгийг шилжүүлсэн асуудлаар АНУ-ын хууль зайн яамны шалгалтад ороогдоод буй Deutsche банкинд ихээхэн дарамт үүсгэлээ.
Тус банк АНУ ба Британийн зохицуулагчидтай хоёр жилийн өмнө тохиролцоонд хүрсэн боловч Оросын мөнгөний асуудлаар шүүх яамны хараанаас гараагүй байгаа.
Уг хэргийг сайн мэдэх нэг эх сурвалж ярихдаа мөнгө угаасан хэрэгт Deutsche банкны өөрийнх нь үйлчлүүлэгчид холбогдолгүйг дурдаад “Энэ бол үйлчлүүлэгчээ сайн мэдэх тухай бус харин үйлчлүүлэгчийнхээ үйлчлүүлэгчийг мэдэх тухай асуудал юм” хэмээв.
Ноён Уилкинсон түүнчлэн АНУ-ын номер нэг банк буюу JPMorgan Chase 2013 онд иргэн бус үйлчлүүлэгчдийн мөнгөний асуудалд санаа зовсны улмаас Danske-тэй шилжүүлгийн гэрээгээ цуцалсныг ярьжээ.
Tэрбээр гэрээг цуцлах хүртэл харилцаа долоон жил үргэлжилсэн гэсэн бол AНУ-ын номер хоёр банк буюу Bank of America 2013-2015 оны хооронд хоёр жилийн хугацаанд шилжүүлэг хийснийг мэдүүлсэн байна.
Шүүх яам эдгээр хоёр банкны гүйцэтгэсэн үүргийн талаар асуулт тавьж буй.
Ноён Уилкинсоны өгч буй мэдүүлэг нь мөнгө угаах хэргийг илчилсэн Британийн иргэн анх удаа олны нүдэн дээр гарч ирж буй явдал боллоо. Тэрбээр мэдүүлэг өгөхийн өмнө “Би энд байхыг хүсээгүй. Гэвч ичгүүртэй хэргийг мөрдөн байцаах явцад би дөрвөн жил энд байх шаардлагатай болсон нь намайг цочирдууллаа” гэсэн юм.
Түүний хэлснээр Danske-гийн удирдлага Эстонийн салбарын талаар түүний анхааруулсан имэйлд хариу өгөхийг хүсээгүй гэнэ. Тухайлбал, Коленгаген дахь дээд удирдлага 2014 оны дөрөвдүгээр сард ирүүлсэн анхааруулгыг “сонирхож үзээгүй нь хачирхалтай” гэв.
Ноён Уилкинсон түүний амыг хамхихын тулд банкнаас мөнгө санал болгож байсан хэмээн буруутгаад “Би юу болоод байгаа, банкны удирдлага яагаад арга хэмжээ авахгүй байгааг үнэндээ сайн мэдээгүй” гэв.
Danske-гийн Эстон дахь салбарын зах зээлийн бизнесийн захирал асан энэ хүн Данийн зохицуулагчид яагаад түүнд хандаагүйд гайхаж буйгаа илэрхийлжээ.
Dанийн парламентад өгсөн мэдүүлэгтээ тэрбээр “Aхлах ажилтнууд надтай буруу харьцаж байсан эсэхийг шалгах ёстой” хэмээн сануулсан байна.