БНХАУ-ын Засгийн газар нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргаснаас хойш нүүрсний ханш тасралтгүй буурч байна. Женжоугийн Таваарын бирж дээр эрчим хүчний нүүрсний фьючерс ханш даваа гарагт 1.7 хувиар буурч, нэг тонн нь 608 юань болжээ.
Фьючерс ханш сүүлийн таван долоо хоногийн турш дараалан буурсан нь 2017 оны тавдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд дараалан буурсан тохиолдол болж байна. БНХАУ-ын дулааны цахилгаан станцуудын агуулах дахь нөөц өсөж, эрэлт буурсан нь үүнд нөлөөлсөн гэж БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн ассоциаци мэдээллээ.
БНХАУ-ын эрчим хүчний гол зургаан станцын нүүрсний нөөц 33 өдрийн хэрэглээг хангах түвшинд хүрсэн байна. Ингэснээр коксжих нүүрсний нэг сарын хугацаатай фьючерс ханш Далянийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 3.1 хувиар өсөөд байсан нь даваа гарагт 0.2 хувиар буурч, тонн тутам нь 1382.5 юань болсон байна.
Сингапурт Австралийн коксжих нүүрсний фьючерс ханш өнгөрсөн долоо хоногт гурван өдөр дараалан буурч, хамгийн сүүлд 1.8 хувиар буурч, 218 ам.доллар болжээ.