Фэйсбүүкт зарцуулсан хугацаагаа хялбар аргаар харах нэмэлттэй болох гэж буйгаа өнгөрсөн 8-р сард тус компани зарлаж байсан юм. “Your Time on Facebook” буюу “Таны Фэйсбүүкт зарцуулсан хугацаа” нэртэй нэмэлт нь сошиалд зарцуулж буй цагаа хянахад туслах зорилготой.
Үүний тусламжтай та Фэйсбүүкт өдөрт зарцуулах цагтаа хязгаар тавьж болох бөгөөд хязгаартай хүрсэн тохиолдолд танд мэдэгдэл ирнэ.
Фэйсбүүк ихэнх нэмэлтээ бүс нутгийн дэс дарааллаар гаргадаг ч энэ удаад бүх бүс нутагт нэгэн зэрэг гаргав. Иймд та Фэйсбүүкийн апп-аа update хийсэн тохиолдолд “Settings & Privacy -> Your Time on Facebook” гэсэн дарааллаар орж харах боломжтой.
Өнгөрсөн долоо хоногт Инстаграм мөн ийм өөрчлөлтийг апп-даа оруулсан билээ.
Эх сурвалж: techcrunch.com