Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг дуусган өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өгчээ.
Нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус ажлын хүрээнд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулжээ.
Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг тохижуулах ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулан хүлээлгэж өгч байсан.
Улсын хэмжээний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд сүүлийн 40 жилийн хугацаанд гадна зам, талбайн тохижилтын ажил огт хийгдээгүй бөгөөд иргэд төдийгүй эмнэлгийн ажилтнуудын хувьд авто зогсоолоос эхлээд тулгамдсан асуудал цөөнгүй байжээ.
Тиймээс эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн 11.728 м2 талбайд асфальтан хучилт хийж, 194 машины авто зогсоол байгуулж, 2585 м2 талбайг явган хүний зам болгон засчээ. Мөн ногоон байгууламж бүхий амралтын орчинд 13 ширхэг зөөврийн мод суулгаж, гэрэлтүүлэг 31, сандал 10, хогийн сав 15 ширхгийг байрлуулсан аж.
Ийнхүү эмнэлгийн байгууллагын гадна зам, талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн, орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.